

1. Монголд сүлжээний бизнес цэцэглэн хөгжих эх үндэсийг тавьсан хүн бол яах аргагүй “Орифлэйм”-р овоглосон Г.Оюунгэрэл гэх эмэгтэй. Хоёр хүүхдийнхээ хамтаар хашаа байшин хөлсөлдөг байсан тэрээр “Орифлэйм”-ийн бүтээгдэхүүнийг анх хэрэглэж, бизнес хийж болно гэдгийг олж мэдсэнээр амьдралаа өөрчилж чадсан гэдэг. Одоо тэрээр “Бадам” багаа байгуулаад ажиллаж байна. "Бадам" гэх нэрийг цуутай нэгэн номч хүнээс хайрласан гэдэг, Утгыг нь тайлваас "гал дээр ч ургаж чаддаг цэцгийн нэр, үргэлж өөдөө дэвжин дээшлэх"-ийг бэлгэдсэн үг юм.
2. Өнөөдөр Монголын хамгийн баян бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог тэрээр Монголдоо барагтай л бол байдаггүй гадаад дотоодоор аялаж, галуу шувууны мах идэж явдаг гэж байгаа. Тэгвэл сүүлийн үед эх орондоо нэлээд удаан хугацаагаар суурьших болсон нь алсыг харсан хэрэг гэнэ. Учир нь тэрээр улс төрд орж 2000 онд БНН-аас, 2007 онд Толгойт, Баянхошуунд, харин өнгөрсөн зун МАХН-аас УИХ-д нэр дэвшиж үзсэн билээ.
3. Тэрбээр 2007 онд Толгойт, Баянхошуунд нэр дэвшиж байхдаа нэг жил хоол идээгүй хүнтэй учирч байсан гэдэг шүү.

4. Улс төрд орох болсон явдал цаанаа учир шалтгаантай. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа түүний цөсийг хөөргөж олны өмнө гаргасан явдал юм. Н.Энхбаярыг баривчилгаа хүний эрхийг зөрчсөн гэж мэдэгдээд тэрбээр Н.Энхбаярыг өмгөөлж МАХН-д элсэж байгаагаа тунхагласан. Ийнхүү Н.Энхбаярын баривчилгаа “Орифлэйм”-ын гэх Г.Оюунгэрэлийн сонголтыг өөрчилсөн хэрэг.

6. Харин тэрбээр сүүлийн үед лааны хомсдол, монгол

7. Анх Орифлэймийн бизнесийн учрыг сайн ойлгодоггүй байж. Орос бүсгүй Елена Сахинова, Ольга Сазонова нараар энэ бүхний учир начрыг заалгаж байсан Оюунгэрэл одоо Орос багш нараа ардаа орхиж, дэлхийн 2.5 сая зөвлөх дундаа айргийн тавд багтаж, тэрбумтан эмэгтэй болсон гэдэг.
8. 2011 оны топ 100 аж ахуйн нэгжийг эрэмблэхэд “Орифлэйм Монгол” ХХК 49-д жагсчээ. Хатагтай Гомбосүрэнгийн Оюунгэрэлийн удирддаг энэ компани бүхний мэдэх “Алтай холдинг”, “Цаст импекс”, “Хөтөлийн цемент шохой” компаниуд, “Монос”, “Бридж” групп зэрэг Монголын бизнесийн томчуудыг ардаа орхисон гэдэг.
9. “Орифлеймийн солиорол”-д автсан хүмүүс нэг хэсэг Монголоор нэг байсан. Одоо ч байгаа.Гэр бүл, орчин тойрныхныхоо миний доор элсээч, энэ барааг авчихааж гэсэн хүмүүс хаа сайгүй. Энэ байдлаас болоод гэр бүлийн маргаан багагүй гардаг байсан жишээ олон. Тухайлбал, орифлеймд донтсон иргэн Шархадны сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хүргэгдсэн тухай мэдээлэл олныг хиртхийлгэж байсан. Ийм болсон хүнтэй ажил хэрэг ярих боломжгүй бөгөөд сонин сайхныг нь асууж тун болохгүй. Гэнэ алдаад асуучихаж гэмээнэ “Сонин уу, их ээ их. Манай ах сая захирал болж байна, би дараа сард захирал болно доо…” гэх зэргээр ярьж гарна. Захирал гэж юу байдаг юм бэ гэж асууж бүүр болохгүй. “Цол байдаг юм. Сая төгрөгийн цалинтай” гэнэ. Энэ бол бараг чихтэй болгоны сонсож байсан үг биз ээ.

11. Гавьяа шагнал: Шведийн Орифлэйм компани 2.5 сая зөвлөхүүдээ жил бүр амжилтаар нь эрэмбэлж "ДЭЛХИЙН ШИЛДЭГ 15"-ыг тодруулдаг. 2008 онд Г.Оюунгэрэл Хонконгд болсон олон улсын хурал дээр"«ДЭЛХИЙН ШИЛДЭГ 15"-ын 13-т багтаж, дэлхийд зарлагдсан бол, долдугаар сард "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВ"-д шалгаран Орифлэймийн дэлхийн шилдэг Удирдагчийн өргөмжлөл хүртэж, Удирдагчдын зөвлөлдөө сонгогдсон байна.
12. Удам судар нь олон хүний анхаарлыг татаж буй энэ эмэгтэйн өвөг эцэг Сэмжааны Маамдүү нь Энэтхэгт 25 жил ном үзсэн, Маарамба цолтой хүн байсан аж. Түүний хүү, Оюунгэрэлийн аав Гомбосүрэн нь 1925 онд хувилгаанаар тодорч байжээ.
13. 2003 онд Доминикан улсад амраад ирснийхээ дараа гэнэтийн хямралаас бөөрний дутагдалд орж, амьдралын төлөөх тэмцлийн үрээр анх удаа бясалгаж өөрийгөө эмчилж, хөл дээрээ боссон төдийгүй бүх ужиг өвчнөөсөө салсан гэнэ. Үүнийгээ тэрбээр, надад эцгийн хэлж зааж өгсөн Буддын сургаал, Библи, залуудаа орос хэл дээр судалж байсан “Энергийн онол” тусалсан хэмээн ярих дуртай. Үүгээр ч зогсохгүй өөрсдийгөө эдгэршгүй хэмээн санаж явсан 400 гаруй өвчтөн, Оюунгэрэлийн хүчинд илааршиж байсан гэх нь ч бий.

15.Орифлэйм-Монгол компаниас түүнд дээд зэрэглэлийн тансаг “Equus” хэмээх автомашин бэлэглэсэн юм. Уг машиныг БНСУ-ын ерөнхийлөгч унадаг. Мөн БНСУ-ын "Хьюундай моторс" компаний ерөнхийлөгчөөс Монгол улсын ерөнхийлөгчид гардуулж байсан гэдэг. “Equus” нь цөөн тоогоор захиалгаар үйлдвэрлэдэг тансаг зэрэглэлийн машин юм. Ийнхүү Монголд хоёрхон байдаг автомашины эзэн тэрбээр эртний хатадын дүрд хувирч монгол дээлийг хамгийн өндөр үнээр захиалж хийлгэсэн гэдэг. Түүний эртний хатны дээл есөн эрдэнийн чимэгтэй. Дээлэнд орох сувдыг Японоос авчирч, толгойн гоёлыг цул мөнгөөр урлахаас гадна малгайн оройг алтаар цутгажээ. Улсын эх дагиных шиг хийлгэсэн энэ дээл нь нэг ландны үнэтэй.
16. Түүний одоогоос 4 жилийн өмнө буюу 2008 онд өгсөн ярилцлагаас "Орифлэйм" компанийг яагаад сонгох болсон шалтгааныг цохон орууллаа. Үүнд, “Миний аав монгол улсад 40 жил ажилласан. МУ-ын төрд насаараа зvтгэсэн. Гэвч насны эцэст хэдхэн төгрөгний тэтгэвэртэй хэн ч биш гудамжинд хаягдсан. Тэгээд л би ирээдvйдээ хэн болох, насны эцэст юу болох нь тодорхойгvй хvнд хэцvv хөдөлмөр эрхлээд хэдхэн төгрөгний цалин аваад амьдрана гэдэг утгагvй юм шиг санагдсан. Өөрийгөө vнэлvvлэх юм сан гэж бодсоны vvднээс л "Орифлэйм" компанийг сонгосон” гэжээ. Үүнээс харахад тэрбээр “Орифлэйм” компанийг сонгосон нь хувилгаан аавынхаа амьдралыг голсонтой нь холбоотой аж.

18. 10 дугаар сарын 7-нд тэрбээр “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” лекцээ унших гэж байгаа билээ.
19. Арваад жил бясалгал хийж гэгээрлийн замыг сонгосон. Сүүлийн 10 жилд махан биетэй материаллаг ертөнцийн хүн биш гэдгээ, Мөнхтэнгэрийн бүтээл, хөх толботой Монгол хүн гэдгээ, үүний цаана асар их юм байдаг юм байна гэдгийг ухаарсан гэх тэрбээр 2012 оны сонгуульд орсон иний гол шалтгаанаа эрин цагийн өөрчлөлтөд ард түмнээ бэлдэхэд Орифлэймийн Оюунгэрэл гэдэг утгаараа их хязгаарлагдмал байх юм болов уу гэж бодсон гэдэг. УИХ-ын гишүүн болчихвол онцгой тохиолдолд ард түмнээ зохион байгуулахад хэрэгтэй юм болов уу гэж бодсоны үндсэн дээр ийн улс төр рүү хошуу дүрэх болсон гэдэг.

21. Тэрбээр долоон хоногийн бүх өдөр их завгүй ажилладаг тул ихэнхдээ 22 цагийн үед гэрийн бараа хардаг гэсэн.Түүний амьдардаг гэр Зайсан дахь UB TOWN хотхонд байрладаг байна.
22. Ломоносовын их сургуулийг химич, улс төр судлаач мэргэжлээр дүүргэж, Монголдоо ОУХДС-ийн англи хэлний анги, АНУ-ын Боулдерийн ЭЗДС-ийн зах зээл удирдлага, Тайландын төрийн удирдлагын дээд сургуулийн дээд курс гээд олон чиглэлээр суралцаж, эрдмийн мөр хөөж, даржин амьдарч явсан гэх тэрээр ороо бусгаа цагийн үед амьдарч чадахгүйн эрхэнд хамаг зүйлээ зарж үрсээр байтал сүүлдээ хүүхэдтэйгээ л үлдсэн гэдэг.

24. Эцэст нь гэж хэлэхэд түүний өөрийгөө ялж, өөрийгөө нээсэн өдөр нь 2004 оны нэгдүгээр сарын 21 юмсанж. Амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн өдөрт тэрбээр үргэлж талархаж явдаг гэнэ. Чухам энэ л өдрөөс хойш мөрөөдөл нь биелж эхэлсэн ажээ. Өмнө нь өөрийнхөө өндрийг хөлийнхөө улнаас зулай хүртлээ хэмждэг байж. Одоо бол орчлонгийн олон зүйлийг ойлгодог болсон үеэсээ зулайнаасаа тэнгэр хүртэлх хэмжээсээр өөрийгөө хэмжье гэж зорьсон гэдэг.
24tsag.mn
Сэтгэгдэл (219)