"Playboy" сэтгүүлийн мэдэхгүй хүн
байхгүй бизээ. Залуучуудын хүслийг бадрааж байдаг "playboy" сэтгүүлийн
тухай содон, сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Өдгөө 85 настай Чикагогийн уугуул иргэн тэрбээр их сургуулиа төгссөнийхөө дараагаар 1944-1946 онд АНУ-ын армид алба хааж байж. Энэ үед цэргийн сонинд сэтгүүлч хийдэг байсан нь түүний ирээдүйн гараа болжээ. Дэлхийн II дайнд оролцож явсан Хефнер Иллинойсийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэжээ. Оюутан байхад нь эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санаа анх төрсөн байна.
2. 1953 онд "Playboy" сэтгүүлийг анх гаргаж, уншигчдын таашаалыг хүртэнэ гэдэгт итгэхгүй байсан тул дугаар тавиагүй гэдэг. Гэтэл 60 мянган хувь хэвлэсэн сэтгүүл бүгд борлогдож, хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвлэл болжээ. Аме¬рикт болсон сексийн хувьсгалын эхлэлийг "Playboy" сэтгүүл тавь¬сан гэдэг. Анх худалдаанд гарснаасаа хойш л байнгын эрэлт нь ихсэж, сард 3-н сая хувиар борлогдох болсон ба одоо бол телевиз болон интернетийн адил өргөжөн тэлсэн.
3. Анхны дугаарын эхний нүүрэнд алдарт Мэрилин Монрогийн зургийг тавьж, тухайн үед бестселлер болсон номнуудын хэсгээс, ярилцлага, нийтлэл зэргийг оруулсан байна.
4. Өнөөдрийн байдлаар "Playboy" нь эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс борлуу-лалтаараа тэргүүлсэн хэвээрээ байгаа аж. Зөвхөн АНУ-д гэхэд есөн сая хувь хэвлэгдэн борлогддог.
5. Хью Хефнер 75 нас хү¬рээд сэтгүүлийн ажилд оролцохоо больсон. Тэрбээр эдлэн газартаа өөрийг нь зугаацуулдаг алтан шаргал үстэй 18-28 насны долоон бүсгүй болон хайрт эхнэр Кристал Харристтай амьдарч байгаа.
6. Х.Хефнер кино урлагт ч хувь нэмрээ оруулсан хүн. "Playboy" сэтгүүлээ хэрхэн гаргаж эхэлсэн тухай уран сайхны кино байдаг. 1992 онд "Хью Хефнер: нэг удаа", 1998 онд "Playboy: X түүх" нэртэй баримтат кинонууд үзэгчдийн хүртээл болсон. Харшдаа шаргал үст бүсгүйчүүдтэйгээ хэрхэн амьдарч байгаа тухай телевизийн цуврал нэвтрүүлгийг ч үзэгчид ан¬дахгүй биз ээ.
7. Хью Хефнер "Playboy" сэтгүүлийн ачаар саятан болсон. Түүний хоёр хүүхэд нь аавынхаасаа өрх тусгаарласан тул тэрбээр 84 насандаа амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн бололтой.
8. Ингээд 84 насандаа дахин гэрлэхээр шийдэж , 24 настай загвар өмсөгч Кристал Харристтай гэрлэсэн. Тэрбээр хайртдаа гэрлэх санал тавихдаа зул сарын баярын үдэш гацуурын дор тавьсан хайрцагтай бэлгэн дунд сүйн бөгжтэй жижигхэн хайрцгаа нуучихсан гэдэг. Кристал лусын дагина Ариелд их хайртай. Тиймээс хайрцгаа түүнийг зурагтай цаасаар боочихсон байсан гэдэг.
9. Хью Хефнер хоёр дахь эхнэр Кимберли Конрадтай арван жил цуг амьдраад, гэрлэлтээ 2010 оны эхээр цуцлуулсан. Түүний анхны эхнэр Мидфред Уильямс нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
10. 1955 оны 12-р сарын дугаарт "Playboy" сэтгүүлийн 3 нүүр дамжсан Жанет Пилгримийн зураг тавигдсан байв. Уг нь тэр бол Чарлайн Каралус гэдэг нэртэй ба "Playboy"-д нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Мэргэжлийн фото модель бус ердийн бүсгүйчүүдийн зургийг сэтгүүлдээ тавих санаа түүнд төржээ. Ингээд нарийн бичиг бүсгүй сарын турш Америк эрчүүдийн хүслэнт бүсгүй боллоо.
11. Даринь Стерн хэмээх энэ эмэгтэй тус сэтгүүлийн түүхэнд нүүр хуудсыг нь чимж зургаа татуулсан хамгийн анхны Африк - Америк гаралтай хар арьст - эрлийз эмэгтэй болсон бөгөөд тухайн үед эрлийз эмэгтэйчүүдээр нүүр хуудсаа хийж арилжаалагдаж байсан сэтгүүл ховор байсан нь багагүй шуугиан тарьж тэр хэрээрээ борлуулалт сайтай байсан гэдэг.
12. Алдарт "Playboy" сэтгүүлийн нүүрэнд анх удаа бие давхар жүжигчин зургаа татуулжээ. Тус дугаарын ковер модел нь Аргентины кино жүжигчин Дорисмар гэнэ. Түүний Playboy сэтгүүлийн нүүрийг чимж буй гуравдахь удаа бөгөөд энэ удаад тэрбээр таван сартай жирэмсэн байгаа ажээ. Энэ удаагийн коверийг Хюг Хефнер санаачилсан гэнэ.
13. Энэхүү алдарт сэтгүүлийн хуудаснаа гарч байсан үзэсгэлэнт эмэгтэйчүүдээс учир битүүлэг байдлаар, амиа хорлож, осолд орж нас барсан эмэгтэйчүүд маш олон байдаг. Үүнийг хүмүүс таамаглахдаа хар, цагаан хэл ам, атаархал хэмээдэг.
14. Турк үндэстэн Германы жүжигчин Шила Шахин “Playboy” сэтгүүлд зургаа авахуулж, ийм зоримог алхам хийсэн анхны лал шашинтан эмэгтэй болов. Өдгөө 26 настай Ш.Шахин Германд төрж, уламжлалт лалын шашинт гэр бүлд өсч хүмүүжжээ. Чухам ийм учраас түүний энэ алхам лал шашинтнууд төдийгүй гэр бүлийнх нь хүрээнд нэг ёсны шок болсон байна. Ш.Шахин нь Германы телевизийн “Сайн цаг, цөвүүн цаг” (Gute Zeiten, schlechte Zeiten) хэмээх цуврал кинонд тоглож олны танил болсон юм. Эрэгтэйчүүдийн сэтгүүлд нүцгэн зургаа авахуулснаа тэрбээр “Хар багаас сургасан уйтгартай хэвшлээс ангид чөлөөтэй байх гэсэн хүсэлтэйгээ” холбон тайлбарлажээ. Ш.Шахин аль ч талаараа зоримог ийм үйлдэл хийсэн Германы анхны турк эмэгтэй болсноо алдаа гэж үзэхгүй байгаагаа хэлээд бусад лал шашинт хүүхнүүдийг ч өөрийнхөө араас замнахыг уриалсан байна.
15. “Playboy”. Тус сэтгүүлийн уншигчдийн тоо хэдэн саяар бус хэдэн тэрбумаар тоологддог нь ч нууц биш. Тэдний дунд манай эрхэм төрийн түшээд хүртэл багтдаг байх юм. Тодруулбал, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга “Playboy” сэтгүүлийг сүүлийн арван жил тасралтгүй захиалан уншиж байгаа гэнэ шүү. Секс бэлэг тэмдэг бүхий тачаангуй бүсгүйчүүдээр хуудсаа гоёдог уг сэтгүүл эрхэм сайдын мэлмийг чамгүй баясгадаг бололтой. Тиймгүйсэн бол арван жил тасралтгүй захиална гэж үү.
16. “Playboy” сэтгүүлийн Монгол дахь анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл 60 гаруй жилийн түүхтэй аж. Өдийг хүртэл садар самууныг хэзээ ч сурталчилж байгаагүй. “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ хэлсэн. Энэ удаагийн дугаарт найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ын, олимпийн хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ амжилтынхаа, хотын Мээр, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл амьдралынхаа тухай ярьсан байна. Мөн залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлхийд алдартай брэндтэй анхны дугаарт мөнхөлсөн хоёр бүсгүйн зураг бий.
17.Төгс гэмээр бие галбир, үзэсгэлэнтэй төрхөөрөө олон мянган эрчүүдийн сэтгэл зүрхийг гижигдэж, хүүхнүүдийн атаархлыг эрхгүй төрүүлдэг жүжигчин, модель Ким Кардашиан олны танил, сайхан бүсгүйчүүдийн дайран гардаг замналын нэг “PlayBoy” сэтгүүлд нүцгэн биеэ алдаршууллаа. Сүүлийн үед нүцгэн зураг авахуулахаас зайлсхийх болсон жүжигчин бүсгүйг чухам юу ийм шийдвэр гаргахад хүргэв ээ? Тэрээр “PlayBoy” сэтгүүлийн тусгай дугаарт нууцлаг эрхтэнүүдээ ил тод харуулсан фото зургуудаа тавиулсан
18. Ноён Hugh Hefner эрчүүдийн харилцаан дээрээ гаргадаг хамгийн том алдааг дүгнэхдээ: Тэдний хамгийн том алдаа бол эмэгтэйчүүдийг сонсож чаддаггүйд юм. Эрчүүд эмэгтэйчүүдийг анхааралтай сонсож, анхаарал тавих хэрэгтэй. Энэ бол энгийн зүйл мэт боловч харилцааны хамгийн гол түлхүүр гэжээ.
19. Түүний баримталдаг зарчим: Нас бол зүгээр л тоо. Насны тоо хэд ч байлаа эрүүл байж, сексийн чадвараа алдахгүй бол би бүсгүйчүүдтэй уулзсаар байгаад л дуусах болно.
20. "Playboy"-ын үүсгэн байгуулагч маань Намайг үхэхээр Marilyn Monroe -гийн дэргэд оршуулаарай” гэсэн гэдэг. Тэрбээр түүний булшны хажууд газар авсан байдаг аж.
21.Lindsay Lohan -ийг 700,000 доллараар Playboy сэтгүүл дээр 8 нүүрэн дээр нүцгэн зургаа авхуулаачээ гэсэн санал иржээ. Харин жүжигчин Lindsay Lohan энэ саналыг хүлээн аваагүй байна. Харин тэр энэ саланлаас татгалзсан хариу өгчээ. Өмнө нь тэрээр Marilyn Monroe -ийг дуурайж хагас нүцгэн зураг авхуулж байжээ.
22.Playboy сэтгүүл дан ганц халуухан бүсгүйчүүд гэлтгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг автомашинуудыг сонгож байсан. 1940 оноос хойш үйлдвэрлэгдсэн, долоон мянгаас 35 сая долларын үнэтэй машинууд энэ жагсаалтад багтжээ.
23.Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг өнгөлж буй Данийн залуу теннисчин Каролин Возняцкигийн гоо үзэсгэлэн олон эрчүүдийн харцыг булааж буй. Тэгвэл 20 настай бүсгүйд дэлхийд алдартай Playboy сэтгүүл зургийг нь нийтлэх санал тавьжээ. Харин Возняцки татгалзсан хариу өгсөн бөгөөд “Би лав бүх хувцсаа тайчихгүй” хэмээсэн аж.
24.Playboy гэхээр хаа байгаа газар нь үзэсгэлэнт хүүхнүүдээр хүрээлүүлсэн дэгжин эрвээхэй зангиатай, овжин туулайн хөнгөмсөг төсөөлөл дэлхий даяар түгсэн. Гэвч түүний ард дэлхийн эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлдэг нэгэн нууц бүлэглэл байгааг хүмүүс огтхон ч мэддэггүй аж. Тэгээд ч “энгийн нэг сэтгүүл, тэр тусмаа нүцгэн хүүхний зурагтай сэтгүүл, дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж чадах билээ?” гэсэн явцуу бодол нь энэ нууцыг юунаас ч илүүтэйгээр хамгаалсаар иржээ. Тэгвэл энэхүү сэтгүүл нь дэлхийн эдийн засагт нөлөөлж чаддаг асар олон нууцуудтай санж.
Анхны дугаар: Хуг Хефнэр "Playboy" сэтгүүлийн 70.000 ширхэг хэвлэгдсэн анхны дугаарын нэгийг барьчихсан сууж байна. Дараагийн дугаар гарах эсэх нь эргэлзээтэй байсан тул он сар тавиагүй ажээ.
Зурган хошигнол:
Хэфнерийн намтарт "Playboy" сэтгүүлийн анхны дугаарын нэгэн зураг орсон
байгаа. Мэрилин Монрогийн зургийг гэрлийн эсрэг бариад харвал ар талд
нь байгаа эрийн уруул бүсгүйн нууцлагхан газарт хүрсэн болохыг харж
болно. Ёстой санамсаргүй тохиолдол болсон, хожуу л анзаарсан хэмээн
"Playboy"-үндэслэгч маань өнөө ч тангарагласаар байгаа.
"Playboy" төрж гарсан байр: 1952
онд Хуг Хэфнер Чикагод энэ байранд жирэмсэн эхнэр Миллийн хамт нүүн
ороод хүүхдийн өрөөг бэлдэн ханыг нь Comic-зурагнуудаар цаасалж байна.
Нэг жилийн дараа чухам энэ байранд "Playboy" мэндлэв.
Анхны хайр: Ангийн охин Милдред Уйлямстай 1949 онд гэрлэж 10 жил хамт амьдраад салжээ.

Сэтгэгдэл (9)