Монголд олон зүйлээрээ анхдагч гэгддэг "Мобиком" компаний тухай 24 баримтыг хүргэж байна. Сүүлийн үед энэ компаний тухай мэдээлэл олон нийтийн анхааралд өртөөд байгаа билээ. Сая гаруй хэрэглэгчтэй "Мобиком"-ын тухай содон баримтуудыг сонирхоно уу.
1. "Мобиком Корпораци" нь Монголын "Ньюком", Японы "Сүмитомо” болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд Монголын хамгийн анхны үүрэн телефон холбооны оператор компани болж байгуулагдсан.
2. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол улсын гурван хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 356 газар, xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулжээ.
3. Тус компани нь олон улсын 120 орчим, дотоодын 320 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг.
4. Анхны жилдээ 881 хэрэглэгчтэй болсон байна.
5. Анх 9911-тэй дугаар нь барьцааны мөнгө, гар утас, дугаар харах үйлчилгээ энэ тэр гээд бусад жижиг сажиг бүх юм нь нийлээд 1000 ам.доллар байсан.
6. 2011 оны байдлаар тус компани улсад 300 гаруй тэрбум төгрөгийг татварт төлөөд байгаа аж. Энэ нь мэдээлэл харилцаа холбооны салбараас улсад төлдөг татвар, шимтгэлийн 70 орчим хувь бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 80 хувийг Мобиком дангаараа бүрдүүлдэг аж.
7. Хөдөө орон нутагт нийтдээ 11000 гаруй гэрээт борлуулагчтай.
8. Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээг нь 1 сая гаруй хэрэглэгчид ашиглаж байна.
9. Монголд анх удаа илүү дэвшилтэт 3.5G технологи буюу шинэ үеийн үүрэн холбооны стандартыг нэвтрүүлсэн. Энэхүү үйлчилгээ нь мобикомын хэрэглэгчид зөвхөн дуу хоолойгоор бус дүрсээ харан яриа хийж, телевизийн сувгийг гар утсандаа хүлээн авч, интернэтийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглах боломж юм.
10. 2009 онд анхлан “Вlackberry” үйлчилгээг нэвтрүүлснээр зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид ашигладаг байсан.
11. Харин дараа нь анхлан урьдчилсан төлбөрт хэрэглэгчид ашиглах боломжтой болсон юм.
12. Тус компани нь монголд анх удаа Дата центр үйлчилгээг нэвтрүүлсэн. Дата центрийн үйлчилгээ нь хэрэглэгчийн сервер төхөөрөмжийг Олон Улсын Стандартад нийцсэн байр талбайд байршуулж, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үйлчилгээ юм.
13. Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банктай хамтран гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийх "Мост Мони" үйлчилгээг нэвтрүүлсэн.
14. Анх удаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Болор ажлааасаа гарч "Скайтел" компанийг сонгосон нь сонин үзэгдэл байв.
15. 9919.... – ээр эхэлсэн дугаар нь анх удаагаа зах зээлд гаргасан юм. Тэр ч утгаараа энэ дугаар нь албан хаагчдын дугаар хэмээн нэрийддэг.
16. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээндээ тус компанитай адил төстэй операторыг Мобиком үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд энэ бизнес рүү оруулахгүй гэсэн заалт тусгагдаж байжээ.
17. Үүрэн телефоны опературуудаас хамгийн үнэтэй хэмээн цоллогддог.
18. Өнгөрсөн хоёрдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн шалгалтаар дараа төлбөрт хэрэглэгчдэд урамшуулал нэрийдлээр хохироосон учир 10 саяар торгуулж байсан.
19. Нэрийн баталгаа хэмээн нэрийддэг 9911… тэй дугаарын үнэ байр машины үнэд хүрээд байгаа. Үүнийг “ТВ-9” телевизийн “Монгол коммет”-оор нэгэн залуу 9911-тэй дугаар авахын тулд эхнэртээ хэлэлгүй гурван өрөө байраа зарсан тохиолдол гарч байсан билээ.
20. Өнгөрсөн долдугаар 21-ний өдөр дэлхийн хэмжээний супер од Pitbull-н тоглолтын Монголд зохион байгуулахаар зар сурталчилгаагаа цацан тасалбараа зарж эхэлсэн. Гэтэл учир битүүлэг шалтгаанаар тоглолт хойшилсон хэмээн билетийг буцааж, олон хэрэглэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Сонирхолтой нь энэхүү шоу нь "BE" брендийн борлуулалтыг дөрөв дахин өсгөсөн гэсэн албан бус тоо байгаа юм. Бас болооогүй гурван сарын өмнөөс билет дуусч тэдэнд 1.2 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнийг банкны хүүтэй мөнгө хэмээн бодвол хэр их хэмжээний хүү бодогдох нь ойлгомжтой.
21. 2500 картаар цэнэглээд байр, машин хосоор шууд хожоорой” гэсэн рекламыг цацаж, хэрэглэгчдийнхээ утсанд өдөр бүр илгээдэг байв. Таван байр, машины сугалааны тохирол эхнээсээ шударга явж байсан ч гурав дахь тохирлоос будлиантаж эхэлсэн. Учир нь тохирол явахаас өмнө Facebook хуудаснаа 99178881 дугаартай хэрэглэгч өнөө орой азтан болон мэссэж явсан. Гэтэл оройны шууд тохиролоор тус дугаар азтан болсон нь Мобиком хэрэглэгчдээ хуурсан байсныг илчилсэн юм.
22. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Р.Ариунцогт дээрх нэвтрүүлгийн талаар юу ч мэдэхгүй гэх хариултыг өгсөн нь хэрэглэгчдийн гайхширлыг төрүүлсэн юм.
23. Гэтэл нэг сая гаруй хэрэглэгчтэй хэмээн бахархдаг тэд ийнхүү хэрэглэгчидээ хуурсаныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас 10 саяар торгосон нь иргэдийг бухимдлыг ихээр төрүүлсэн. Энэ нь хоёр дахь удаагийн торгууль юм.
24. Монголд Мобикомын дугаарыг зөвхөн барьцаалан зээл авч болдог. Учир нь 9911, 9999, 9919, 9909, 9908 зэрэг дугааруудыг барьцаалан зээл өгдөг компаниуд олноор байдаг аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (20)