Японы мэргэжлийн сумогын 70 дахь их
аварга, Монгол Улсаас Японы үндэсний бөх сумогийн 3 дахь их аварга
Д.Бямбадоржийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг нь Харумафүжи Д.Бямбадорж гэхэд оносон зүйл болох биз ээ.
2. Харумафужи Д.Бямбадорж энэ сарын башёд нэг ч уналгүй, 30 даваатай болоод байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Хакухо Даваажаргалыг давсанаар нэг ч ялагдалгүй хоёр дараалан түрүүллээ.
3. Ингээд 31 дараалан даваад байгаа Харумафужи Японы мэргэжлийн сумогын 70 дахь их аварга болох нь тодорхой боллоо. Монгол улсаас Японы үндэсний бөх Сумогийн 3 дахь их аварга төрж байгаа нь бахархууштай.
4. Хүүхэд байхдаа Дагваа аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан. Д.Дагвадорж аварга түүнийг төрсөн дүүгээсээ ялгаагүй хайрлаж, дэмжиж, сургадаг аж. Мөн тэрээр Ама Д.Бямбадорж руу барилдааных нь өмнө залгаж “Битгий их нервтээрэй. Ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захидаг гэнэ.
5. Д.Бямбадорж 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй (安馬 公平) хэмээх нэрээр барилддаг байжээ. 2008 оны 11 сарын башод ёкозүно Хакүхотой үзүүр түрүү булаалдсан. Дараа жилийн башод мөн Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн өнгөрсөн оны 7 сард 14 давж түрүүлсэн бол энэ оны 7 сард анх удаа нэг ч уналгүй түрүүлжээ. Үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж.
6. Түүний аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, төрсөн ах нь улсын начин Д.Лхагвадорж, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Тэгэхээр сумогийн гурав дахь аварга маань яахын аргагүй бөхийн удамтай нэгэн. 2009 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн.
7. Тэрээр сүмогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Мөн л энэхүү дүрэм ёсоор энэ оныхоо 9 дүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм.
8. Харумафүжиг Монголчууд япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр бодож байсан ч монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан.
9. Хосууд маань 2011 онд Токио хотын нэгэн зочид буудалд хуримын ёслолоо хийжээ. Хуримын ёслолд сvмогийн холбооны ерєнхийлєгч Ханарэгома ояката, ёкозvна Хакvхо, озэки Барvто, Котоошюv тэргvvтэй 900 орчим хvн оролцсон байна. Монголоос залуу хосын гэр бvл, найз нєхєд зэрэг 30 гаруй хvн очжээ.
10. Тэдний хуримыг сурвалжлахаар ирсэн сэтгvvлчдэд Харvмафvжи гэр бvлтэй болсных эхнэрийнхээ хайр халамж, багшийнхаа сургаалиар ёкозvна цол авахын тєлєє зvтгэнэ гэж тангарагласан бол М.Баттуул тvvнийг хайраар дутаахгvйгээ амалсан байна.
11. 70 дахь Ёкозүна хүүхэд байхын хичээнгүй нэгэн бөгөөд хэлсэндээ хүрдэг, аавынхаа захиасыг дагадаг нэгэн. Нэгэнтээ аав нь миний хүү монгол охинтой гэр бүл болоорой гэж захисныг тэрээр хуримынхаа үеэр японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Тэрээр яагаад Баттуул гэх бүсгүйтэй суух болснооо хэлэхдээ "нэгдүгээрт би түүнд хайртай, хоёрдугаарт аавын минь захиас" гэсэн байдаг.
12. Ингээд залуу хосууд төд удалгүй Б.Нямжаргал хэмээх хөөрхөн охинтой болсон билээ. Тэдний хувьд хамгийн сонирхолтой нь 5-8 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй аж.
13. Түүний эхнэрийг дуучин Нарагийн эгч гэдгийг хүмүүс андахгүй байх. Гэргийг нь М.Баттуул гэдэг бөгөөд Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцаж төгссөн юм.
14. Д.Бямбадоржийн үзэсгэлэнт гэргий УДЭТ-ын дэргэдэх “Драмын дөрвөл” хамтлагийн дуулсан дууны клипэнд тоглож байжээ.
15. 2007 оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь аавыгаа алдсан харууслын нулимс байв. Рэгжийбуугийн Давааням гэж олон түмний хүндэтгэдэг сайхан хүн, сайн бөх байсныг манайхан мэднэ. Д.Бямбадорж маань хайртай ааваасаа хагацаад таван жилийг үджээ.
16. Улсын заан Р.Давааням агсан амьд сэрүүн ахуйдаа “Миний хүү суурь сайтай, яалт ч үгүй сайн бөх болох хүн. Хоёр ахыгаа бүр багаасаа л давдаг байсан. Ажигава ояката нь ирээд надаас хүүг минь сумоч болгох зөвшөөрөл авсан юм. Тэгэхэд би “Миний хүү гарцаагүй сайн бөх болно. Түүнд бөх болох бүх зүйлийг нь заяачихсан. Харин одоо зөв л залах хэрэгтэй гэж Ажигава оякатад” хэлж байсан. Үнэхээр бүр багаасаа л бөх болох нь тодорхой харагдсан юм” хэмээн өгүүлж байсан удаатай.
17. Цагтаа монгол бөхийн хүчитнүүдийн нэгд тооцогдож, Баянаа аваргын хараанд өртсөнөөр, “хар аварга”-тай хамтдаа хоёулхнаа наадмын бэлтгэлээ базааж явсан хашир заан хүүгийнхээ ирээдүйг зөв харж байсан нь одоо нэгэнт нотлогджээ.
18. Хамгийн харамсалтай нь цаг бусаар хорвоог орхисон аавыгаа хөдөөлүүлэхэд Ама ирж чадаагүй. Японы сумогийн холбоо түүнд зөвшөөрөл өгөөгүй юм.
19. Хүүхдүүдийнхээ тоогоор Хакухог хол хаяна хэмээн амлаад байгаа Харумафужи, их аварга Дагвадоржийн охин дүү Ичког эргүүлж явсан удаатай гэнэ шүү. Гэрийнхэн дундаа "гэзэгтэй Сумъяабазар" гэх хочтой Долгорсүрэн зааны цэцэг шиг ганц охин залуу сумочид нүүр өгөөгүй юу, хоёр биендээ таарч тохироогүй юу ямартай ч залуусын зам нийлээгүй юм билээ.
20. МУГЖ дуучин Б.Сарантуяагийн 14 дэхь цомогт орсон бүх дууны клипийг Харумофужи Д.Бямбадорж 100 хувь ивээн тэтгэж байсан. Хүүхэд байхаасаа дуучин Сараагийн дууг сонсож, фэн нь явсан Д.Бямбадоржийн хувьд үүнийгээ “Зууны манлайд дуулгаж, миний оруулж байгаа хөрөнгө оруулалт бол хувь хүнд бус, таны уран бүтээлд хандив өргөж байгаа юм шүү. Өшөө олон жил уран бүтээл туурвиарай” гэж хэлээд өгсөн гэсэн.
21. Шинэхэн Ёкозvна аварга маань аавынхаа төрөлх нутаг Говь-Алтай аймгийн Чандмана суманд очиж, өөрийнхөө хүлэг морио унаж амрах дуртай. Учир нь Ама Бямбодорж хүүхэд байхаасаа л моринд дуртай хүүхэд байжээ. Тухайн үед авга нараас нь түүнд өмчилж өгсөн даагыг унан сумын төвийг тойрон уйдах, ядрахыг мартан давхидаг байсан гэдэг. Өдгөө түүний хайртай даага их насны морь болчихсон ижил сүрэгтээ унах эзнээ хүлээж байгаа гэнэ шүү.
22. Дайчин барилдаан, оргилж буцалсан халуун сэтгэл, бусдад тусархуу сайхан зангаараа Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн Харумафужи хайртай гэргий, хөөрхөн охинтойгоо ч уулзах завгуй бэлтгэл сургуулилт хийж байж ийн амжилтанд хүрсэн юм. Хүн хичээвэл хүссэндээ хүрч, амлалтаа биелүүлж чаддаг гэдгийг яахын аргагүй тэрээр харуулж чадлаа.
23. “Хакухогоос барилдаанаараа ч, хүүхдийнхээ тоогоор ч дутахыг хүсэхгүй байна. Тиймээс аль аль талдаа хичээнэ” хэмээн хошигнож байсан Д.Бямбадоржийн охин одоо ёстой л ган гун хийдэг хөөрхөн насандаа байгаа. Эцэг эхээ өвчсөн мэт дуурайсан хөөрхөн охин байдаг гэнэ лээ.
24. Аралын Япон улс 130 сая хүнтэй бол Азийн цээжинд орших Чингисийн Монгол улс 2.8 сая хүн амтай. Тэгэхээр монголчууд 1990-ээд оны эхэн үеэс тус улсын мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэсэн гэхээр монголчуудын бөхийн гайхамшиг, ухааны болон генийн бярыг гайхуулсаар байна. Энэ гайхамшиг ч цаашид үргэлжлэх биз ээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (25)