
1. “Премьер министр”-ын ахлагч, Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү хэмээх Монгол цустай нэгэн залуу Оросын шоу бизнест хэдийнээ өөрийн гэсэн орон зайг эзлэх болсон. ОХУ-ын рок попын гал тогооноос гарч ирж, хэдэн сая Оросуудын шүтээн болсон тэрээр Монгол дуучдын үнэлэмжийг өсгөж өгсөн дуучин гэвэл оносон хэрэг болох биз ээ.
2. Борхүүгийн Амархүү нь 1987 оны зургаадугаар сарын 20-нд Булган аймагт төрсөн бөгөөд нийслэлийн арван жилийн 54-р сургуульд элсэн орсон ч тун удалгүй жил суралцаад Улаан-Үд хот руу буцсан байна.


4. Б.Амархүү багаасаа хөгжмөөр хичээллэж байсан ч тусгайлан хөгжим сураагүй юм. Түүнийг 7 настай байхад аавыг нь Соёлын яам Улаан-Үдэд Буриадын үндэсний цирк нээхийг санал болгосныг хүлээн авчээ. Борхүү гуай тус циркт найруулагчаар сайн ажилласан гэж “Байгаль” театрт ерөнхий найруулагчаар ажиллахыг урьсан гэдэг.
5. Б.Амархүү нэгдүгээр ангидаа Улаан-Үдийн Төмөр замчдын соёлын төвийн “Веселушки” ардын урлагийн хамтлагт орсон байна.
6. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Амархүү поп хөгжимд татагдаж, эстрадын дуу дуулаачийн студид хичээллэж эхэлжээ. Б.Амархүүг сургуулиа төгсөхөд аавынх нь ажлын нөхөд театрт дуучнаар хүчээ сорихыг урьсан бөгөөд тэрээр хоромхон зуур гоцлол дуучин болсон байна. Үүнээс гадна Бүгд Найрамдах улс болон бүс нутаг хоорондын олон наадамд тэргүүн байр эзэлжээ.

8. Амархүү Орос-д нэр хүндийн оргилд хүрсний дараа Европт хүчээ сорих зорилгыг өвөртөлж явдаг.
9. Дуучин залууг маань Оросын шилдэг дуучин шалгаруулах телевизийн уралдаанд оролцохыг найзууд нь ятгасан бөгөөд тэр шалгаруулалтад тэнцснээр, Москвад төгсгөлийн шатанд шалгарч, тэндээ амьдрах болсон гэдэг.
10. Тэрбээр тэмцээндээ түрүүлсний дараа “Тус тэмцээнд маш олон авъяаслаг өрсөлдөгчид байсан учраас өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Их ч сэтгэл түгшиж байсан. Сүүлчийн шатны дуугаа дуулаад тайзнаас буухад зарим нэг хүн “чи хасагдсан” гэж байсан. Үгүй, энэ худлаа хэмээн бодож байсан мөртлөө ялсандаа одоо хүртэл итгэдэггүй юм. Тус тэмцээний ялагч болсныг зарлахад өөрийн эрхгүй нулимс минь гарсан ” хэмээн Оросын томоохон сэтгүүлд ярьж байжээ.
11. Үүнээс хойш Б.Амархүү “Премьер-министр” гэгдэх нэрд гарсан хамтлагтай гэрээ байгуулж, гоцлол дуучнаар нь одоог хүртэл ажиллаж байна.

12. Түүний хувьд олон улс орноор аялж, цомгоо бичүүлэх болсон тэрээр ажлын шахуу хөтөлбөрөөр ажилладаг тул амрах зав бараг үгүй гэсэн. Иймээс тэрээр чөлөөт цаг гарвал нойр авч, сагсан бөмбөг тоглох дуртай.
13. Мөн тэрээр зав чөлөөгөөрөө Улаан-Үдэд аав ээж дээрээ ховорхон зочилдог. Түүний эцэг эх нь нэг хэсэг хүүгээ зөвхөн телевизээр л хардаг байснаас тэр бүр уулзаж чаддагггүй байжээ. Нэр хүндийн оргилын зах зухад хүрээд байгаа гэх Б.Амархүү Орос улсын хил давж, ойрын гадаад орнуудад нэр алдраа түгээж байна.


16. Энэ мэдээллээс хойш дуучин залуу маань нэг их удалгүй найз бүсгүйгээ олонд танилцуулж “миний найз бүсгүй жирийн л нэгэн айлийн охин бид үерхээд жил болж байгаа түүний минь нэрийг Ольга гэдэг. Оросын шоу бизнест нэлээд нэрд гарсан бүжигчин бүсгүй байгаа. Оросын одуудын тоглолтод бүжигчин, бүжиг дэглээчээр оролцдог. Ф.Киркоровын Монголд болсон тоглолтод оролцож байсан. Монголд их дуртай, анх ирэхдээ бүх дэлгүүрээр ороод, захаар орж үзсэн. Ер нь бол эелдэг зантай, сайхан бүсгүй. Харин жаахан ичимхий” хэмээн телевизээр мэдэгдсэн.

18. Урлагийн ертөнцөд одтой яваа залуу дуучин сүүлийн үед бизнесийн салбарт хүч сорьж байгаа бөгөөд Улаан-Үд хотноо залуучуудын хувцасны нэгэн томоохон дэлгүүрийг нээсэн юм. Дэлгүүрийн онцлог нь ноолууран болон савхин эдлэлээр хийсэн өнөөгийн залуучуудын стилийн хувцас худалдаалдаг юм байна. Тэрээр “Энэ бол бизнесийн салбарт хөл тавьж байгаа анхны алхам маань болж байгаа. Одоогоор шинэхэн ажил минь маш амжилттай байгаа ч цаашид үргэжүүлэх төлөвлөгөө бий. Мөн тун удахгүй Москвад өөрийн нэрийн дэлгүүрийг ч нээнэ гэдэгт найдаж байна. Ойрын хугацаанд Монгол, Буриад хоолны зоогийн газартай болохоор төлөвлөж, судалж байгаа. Гэхдээ мэдээж дууны карьер маань нэн тэргүүнд байгаа бөгөөд энэ салбарт сурч, боловсрох зүйл их байгаа” хэмээн ярьжээ.


21. “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин Б.Амархүү “Любимая” дуундаа клип хийлгэж байх үедээ золтой л нэг бүсгүйг дайрсангүй гэсэн мэдээлэл энд тэнд цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн ба түүний машины хурд бага байсан нь аз болжээ. Хэрвээ машин хурдтай явж байсан бол энэ хэрэг эмгэнэлтэйгээр дуусаж мэдэхээр байсан гэнэ. Амархүүгийн Audi A4 машинд мөргүүлсэн бүсгүйд бие жаахан шалбарсанаас өөр гэмтэл учраагүй байна. Амархүү ч нэлээн сандарсан гэнэ

23. Тодруулбал Б.Амархүү тус улсын ардын жүжигчин биш байж ингэж худлаа мэдээлэл тарж байгаад тус улсын Соёлын яамнынхан эгдүүцэж байгаа бололтой. Тиймээс дээрх асуудлыг нэг мөр болгохоор манайд хандах гэнэ. Буриад улсын Ардын жүжигчин гэсэн цол тухайн улсын хувьд хэр баргийн хүнд өгчихөөргүй нэр хүндтэй шалгуур өндөр гавьяа

24. “Universe Best Song`s” уралдааны шүүгчээр ажиллаж байхдаа тэрбээр дуучин болох хүсэлтэй залуусыг сайн муу сайхан муухай гэж шүүмжлэхээсээ өмнө хоолойн дасгалыг ингэж хий, дууныхаа өнгийг тэгж ав гэхчилэн мэргэжлийн талын зөвлөгөөг нөгөө хоёроосоо илүү өгч, залуусын хайрыг татаж чадсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1198)