Г.Уянга, О.Магнай, Ж.Батзандан гэх зэрэг Иргэний хөдөлгөөнийхний эгнээнээс намгүй, эрх мэдэлгүй үлдсэн цагаан хоолой барьсаар, жагссаар яваа “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан гэж хэн бэ? Сонгуулийн үеэр зурагт, сонингоор танил болсон энэ хүний тухай 24 баримтыг сонирхоно уу.
1. Хэнтий аймгаас гаралтай тэрбээр 1959 оны 3-р сарын 21-нд төрсөн. 53 настай.
2. 2006 оноос “Шударга иргэдийн фронт” гэх ТББ байгуулж, жагсаал хийх болсон.
3. Аав С.Гомбосүрэн нь Нийгмийг аюулаас хамгаалах яаманд Сөрөг тагнуулын хэлтсийн даргын алба хашиж байсан. Үүгээр нь Г.Арсланг ч бас тагнуултай холбон хардах нь бий.
4. Уг нь тэрбээр зүүн Германд барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр суралцсан. Сэтгүүлч мэргэжилтэй.
5. Гэрлэсэн ч гэртээ байдаггүй, гэргийдээ олддоггүй нэгэн.
6. Г.Арслан "Шударга иргэдийн фронт"-ын тэргүүн гэсэн нэртэй явдаг ч түүний ард чухам хэчнээн хүн байдаг нь тодорхойгүй. Энэ "фронт"-ын зөвлөлийн гишүүн, ядаж нарийн бичгийн дарга хэн бэ гэхэд мэдэх хүн олддоггүй.
7. Тэрбээр 2012 оны сонгуульд нэр дэвшиж хандивын данс нээсэн ч Дархан-Уул аймгийнхан түүнд саналаа өгсөнгүй.
8. Энэ нь түүний гурав дахь удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, гурав дахь удаагаа ялагдсан тохиолдол юм.
9. Тэрбээр долдугаар сарын нэгний үймээнээр хоригдсон иргэдийг сулла гэж Сүхбаатарын талбайд суулт хийсэн ч өөрөө хууль зөрчиж жагсаал хийсэн хэмээн 14 хоног хоригдсон.
10. Г.Арслан хамгийн хямд өртөгөөр пи-ар-аа хийдэг нэгэн. Тэрбээр хоёр ч фэйсбүүк хуудастай. Түүгээрээ өөрийгөө өдөр бүр рекламдаж байдаг.
11. Түүнд олон дайсан бий. АН-д элсэж албан тушаалтай болсон О.Магнай, Ж.Батзандан нарыг “нусгай хүүхэд” гэж ярьдаг. Тэрбээр “Урвасан гэдэг юм уу, айсан гэдэг юм уу Ж.Батзандан, О.Магнай хоёрын Ардчилсан намд орсныг би өрөвдөж байгаа” гэжээ.
12. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг нэг удаа “Шар хадны эмнэлэгт бүртгэлтэй хүн” гэж тодорхойлсон байдаг.
13. Нэг цагт ах, дүү шиг явсан УИХ-ын гишүүн Г.Уянгыг “эрх мэдлийн төлөө Н.Энхбаяртай нийлсэн” гэж тодорхойлсон удаатай.
14. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Р.Болд нартай найзалж өссөн.
15. Г.Арслан “С.Баярыг зодооон хийдэг хулигаан байхад би ном уншдаг хүүхэд байлаа” гэж ярих дуртай. Харин одоогийн нөхцлөөс харахад зодоон хийдэг байх, ном уншдаг байхын аль нь ч амжилттай улс төрч болоход чухал биш бололтой.
16. Зүүн Германы хүмүүжилтэй гэх тэрбээр Гитлерийг агуу хүн гэдэгтэй санал нийлдэг.
17. "Гитлер гарч ирээд зургаан сарын дотор тэднийг ажилтай болгож, эдийн засгийг нь сэргээсэн. Тэнд тодорхой хэмжээний диктатур байсан. Монголд тэгэхэд зөөлдөөд байна. Тодорхой хэмжээнд бас диктатур, чанга гар хэрэгтэй" гэжээ.
18. Г.Арслан мөнгөгүй улс төрчдийн нэг. Тэрбээр “мөнгөгүй тул” гэж байнга ярьдаг.
19. “Мөнгөгүй” гэсэн давуу талаа сурталчилгаандаа мөн ашигладаг. Түүний мессенжер хаягт 53 мянган хүн байдаг гэдэг. Г.Арслан "Мөнгөтэй байсан бол юу гэж шөнө дөл болтол мессенжерт сууж цагаа барахав" гэж шүүрс алдсан удаатай.
20. Залуудаа Барилгын яаманд хэдхэн хоног ажилласнаас өөр тогтовортой ажил хийж үзээгүй нэгэн. Тиймээс түүнийг яаж амьдралаа залгуулж, мөнгө олдог тухай иргэд гайхдаг. Түүнийг намуудын захиалгаар жагсаал хийж, хооронд нь яс хаяж, түүгээрээ хоолоо олж иддэг гэдэг юм.
21. "Шударга фронт" нэртэй нам байгуулна гэж хэдэн жил ярьж байна. Ирэх УИХ-ын сонгуулийг бас л энэ мөрөөдөлтэйгээ угтах байх гэж таньдаг улс төрчид нь егөөддөг.
22. Барилгын инженер мэргэжилтэй тэрбээр найзуудтайгаа нийлж барилгын компани байгуулсан ч удалгүй дампуурчээ. Анхны бизнес нь ингэж дампуурсан учир дахиж бизнес эрхлэх тухай бодохоо больсон гэнэ.
24. Г.Арслан одоо тогтвортой ажил хайх нь зүйтэй гэж энэ олон жилийн дараа бодож эхэлсэн байна. Эх сурвалжууд түүнийг Нийслэлийн захиргаанд зөөлөн суудалтай, гайгүй ажилд орохоор шантаажилж явааг хэлж байна. Г.Арслан удахгүй энэ "арга барил"-аараа хотын захиргааг шүүмжилж жагсаал хийж магадгүй л юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)