Өмнөд Солонгосын охидын хамтлаг Blackpink-ийн How You Like That дууны клип шинэ рекорд тогтоосон талаар Ёнхап мэдээллийн агентлаг дамжууллаа. Youtube сувагт байршуулснаас хойш хамгийн богино хугацаанд 800 сая үзэлттэй болсон нь How You Like This дууг шинэ рекордын эзэн болгож буй аж. Өнгөрсөн оны 6 дугаар сарын 26-нд Blackpink хамтлагийн шинэ бүтээл Youtube сувагт байршуулж, түүнээс 260 хоногийн дараа кпоп дуучдын дундаас хамгийн богино хугацаанд, хамгийн их үзэлттэй клип болж чадсан гэдгийг YG Entertainment-ийнхан тайлбарлав.
How You Like This дуу Youtube сувагт байршсан эхний өдрөө 86.3 сая хүн үзсэн амжилтаар 24 цагийн дотор хамгийн их үзэлттэй болсон клип болж Гиннесийн амжилтын номд бүртгэгдэж байсан билээ. Blackpink хамтлагийн уг дуу, тус хамтлагийн 800 сая үзэлттэй болсон 5 дахь бүтээл болжээ.
Б.Жаргал