Ирэх Дуучин Лэди Гага Инстаграм хуудастаа шинэхэн бүтээлийнхээ зургаас оруулжээ. "House of Gucci" хэмээх уг кино ирэх мягмар гарагт нээлтээ хийх бөгөөд Gucci брэндийг үүсгэн байгуулагч Патризиа Рэжиани, түүний экс нөхөр Мауризио Гуччи нарын амьдралын талаар өгүүлэх аж. "The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed," хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээсэн кинонд Патризиагийн дүрийг Лэди Гага, Мауризиогийн дүрд Адам Драйвер тогложээ.
Патризиа өөрийн экс нөхөр, загварын могул Мауризио Гуччигийн аллагыг төлөвлөсөн хэрэгт буруутгагдан 29 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм. Загварын ертөнцөд өнөө ч алдартай, үнэ цэнтэй брэнд хэвээр байгаа Гуччи брэндийг үүсгэн байгуулагчдын удмын тухай өгүүлэх уг кино хүлээлт үүсгээд буй кинонуудын нэг юм.