Энэ сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Жансен Johnson & Johnson компанийн гаргасан COVID-19 Ad26.COV2.S вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэжээ. Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) гуравдугаар сарын 11-нд олгосон юм.
Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаа уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй болохыг харуулжээ.
Вакциныг -20 хэмд хадгалах ёстой боловч 2-8 хэмд 3 сарын хугацаанд хадгалж болох бөгөөд хадгалах хугацаа нь 2 жил юм.