АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа талар дэлхий нийтэд мэдээлэл цацагдаж, улмаар Европын найман орон тус вакциныг түр хугацаагаар хориглоод буй. Тэгвэл ДЭМБ-аас дээрх цусны бөөгнөрөл үүсгэсэн шалтгаан нь вакцинтай хамааралтай гэсэн нотолгоо байхгүй тул хориглох шаардлагагүй гэж зөвлөжээ.
АстраЗенекагийн вакциныг Европын холбооны орнуудад 5 сая гаруй хүнийг дархлаажуулснаас цусны бүлэгнэл үүссэн 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Их Британид 11 сая гаруй хүнд уг вакциныг хийснээс цусны бүлэгнэл үүссэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс Их Британи, Герман, Австрали зэрэг орнууд АстраЗенекагийн вакцины хэрэглээг зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл (4)