Миннеаполис хотын захиргаа “зэвсэггүй хар арьст иргэн” Жорж Флойдын гэр бүлд 27 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо. Арьс өнгөний үзлийн золиос болж цагдаагийн албан хаагчийн ёс суртахуунгүй, хүнлэг бус харьцааны улмаас нас барсан Жорж Флойдын хэрэг дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлж #BlackLivesMatter хэмээх хөдөлгөөн болон өргөжсөн билээ.
Цагдаагийн офицер Дерек Чаувин Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж улмаар амиа алдахад хүргэсэн нь хүмүүсийн камерийн дуранд үлдсэн. Миннеаполис хотын зөвлөл хуралдаж, Минесотта мужид ур;д өмнө олгогдож байгаагүй ихээхэн хэмжээний нөхөн олговор болох 27 сая ам.долларыг цагдаагийн ажилтны гарт амиа алдсан Жорж Флойдын гэр бүлд олгохоор болсон байна.
Харин Офицер Чаувины хэргийг шүүх хуралдааны тангарагтан шүүгчийн сонгон шалгаруулалт одоо явагдаж байгаа юм. Энэ сарын 29-нд болох шүүх хуралдаанд 12 тангарагтан шүүгч оролцохоос 6 нь сонгогдоод байгаа аж.
Б.Жаргал