Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн Суга 28 насны төрсөн өдрөөрөө хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандив цуглуулжээ. Big Hit Engtertainment-ийн бэлтгэн гаргасан од болох Суга цугларсан 88 000 ам.доллараа Кеймюн Их сургуулийн Донгсан эмчилгээний төвд хандивласан. Учир нь уг эмчилгээний төв Суга-ийн төрсөн нутаг болох Өмнөд Геонгсан мужийн Дэгүд байрладаг аж.
“Би санхүүгийн бэрхшээлээс болоод зохих эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа хүүхдүүдийг эрүүл саруул болоход нь туслахыг хүсдэг” гэж Суга хэлсэн байна. Энэ хандив Сугагийн анхны сайн үйлс биш гэнэ. Тэрээр 2019 онд хорт хавдартай хүүхдүүдийг дэмжих зорилгоор BTS-ийн дэлхийн фенүүд Army нэрээр 100 сая вон, 329 хүүхэлдэй хийж хэрэгцээтэй газар нь хандивласан төдийгүй өнгөрсөн 2 дугаар сард өөрийн зүгээс 100 сая воныг Ковид-19-той тэмцэхэд зориулан Hope Bridge Korea-Гамшгаас аврах нийгэмлэгт мөн өгч байжээ.