Мьянмарт өрнөсөн төрийн эргэлттэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсын иргэдэд хүмүүнлэгийн шалтгаанаар оршин суух тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Уг тусгай зөвшөөрлийг ирэх даваа гарагаас эхлүүлнэ гэдгээ Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Уг арга хэмжээнд Зүүн өмнөд Азийн орнуудад нөхцөл байдал тогтворжих хүртэл Өмнөд Солонгост одоо амьдарч буй 25000 орчим иргэн хамрагдах аж.
Яаралтай арга хэмжээний хүрээнд визний хугацаа нь дуусах дөхсөн ч сунгах боломжгүй хүмүүст БНСУ-ын Засгийн газраас түр оршин суух зөвшөөрөл олгоно. Харин визний нь хугацаа дууссан хүмүүст сайн дураараа нуцах буцах хүртэл нь буюу өрнөж буй байдал намжих, буцаж очиход аюулгүй болох хүртэл түр оршин суух зөвшөөрөл олгох аж. Энэхүү шийдвэрийг ардчиллыг дэмжигчид эсэргүүцэн армийн дарангуйллын улмаас иргэдийн амь насыг хохирох явдлыг багасгах хүмүүнлэгийн зорилгоор гаргасан гэж БНСУ-ийн Хууль зүйн сайд Пак Бим Ки дурджээ.
Мьянмар улсад өнгөрсөн сарын эхээр цэргийн эргэлт болж, төрийн эргэлт хийсэн армийнхныг эсэргүүцсэн энгийн иргэд хүчирхийлэлд өртөх зэрэг ноцтой байдал үүсээд байгаа билээ.
Б.Жаргал