Францын Оскар хэмээгддэг “Цезарь” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр жүжигчин бүсгүй эсэргүүцлээ илэрхийлж нүцгэлжээ. Францын Засгийн газраас коронавирусын цар тахлын үеэр соёлыг дэмжих талаар илүү их зүйл хийхийг шаардаж, урлагийн салбарыг хэт хорьж байгаа нь буруу гэдгийг Коринне Масиеро эсэргүүцэж буйгаа ийн илэрхийлжээ. Энэ жил 57 настай жүжигчин бүсгүй Коринне Масиеро “Цезарь” шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр гарахдаа цусанд будагдсан илжигийг дүрслэсэн өмсгөл өмсчээ.
Францад цар тахалтай холбоотойгоор кино театруудын үйл ажиллагааг 3 сар гаруйн хугацаанд хаасан юм. Коринне Масиеро “Урлаг үгүй бол ирээдүй үгүй” гэж хэлэн илжигний өмсгөлөө тайлаад Урлагийг минь буцааж өг, Жеан” гэж нуруун дээрээ бичсэнээ харуулав. Жеан гэдэг нь Францын Ерөнхий сайд Жеан Кастексийн нэр аж. Өнгөрсөн арванхоёр дугаар сард олон зуун жүжигчин, театрын найруулагчид, хөгжимчид, киноны уран бүтээлчид, урлаг судлаачид нэгдэн урлаг, үзвэрийн газруудыг удаан хугацаанд хаасныг эсэргүүцсэн жагсаж байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)