Солонгосын дуучин PSY-ийн “Ганнам стиль” дуу түүнийг дэлхийн од болгосон
нэрийн хуудас нь билээ. Энэ дуу YouTube сайтад аль хэдийнээ 220 сая
удаа нээгдсэн бөгөөд хамгийн бага хугацаанд олонд хүн сонссон шилдэг дуу
болоод байгаа юм. Тэгвэл “Ганнам стиль” дуу ингэж алдаршихад нөлөөлсөн
24 хүчин зүйлийг нэрлэж байна.
Солонгосын дуучин PSY-ийн “Ганнам стиль” дуу түүнийг дэлхийн од болгосон нэрийн хуудас нь билээ. Энэ дуу YouTube сайтад аль хэдийнээ 220 сая удаа нээгдсэн бөгөөд хамгийн бага хугацаанд олонд хүн сонссон шилдэг дуу болоод байгаа юм. Тэгвэл “Ганнам стиль” дуу ингэж алдаршихад нөлөөлсөн 24 хүчин зүйлийг нэрлэж байна.
1. Нүдээ олсон хэрэг гэдэг шиг “Ганнам стиль” дуу үнэхээр нийгэмд хэрэгтэй үедээ гарч ирсэн. “Дэлхий дулаарч, эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст ганцхан инээд хэрэгтэй” хэмээн PSY үзсэн нь цагаа олжээ. Стрессээр дүүрэн байгаа хэн ч Ганнам стиль дууг үзэх хэрэгцээтэй байдаг байна.
2. Морины бүжиг. Өмнө нь хэн ч, хаана ч, хэзээ ч ийм хөгжилтэй, сонирхолтой бүжгийг итгэл дүүрэн хийж байсангүй. PSY морины бүжгээ “чамин хувцасла, нүдэнд тусахаар бүжиглэ” гэж хэлсэн байдаг.
3. PSY дууны клип дээрээ ганнам стилийн бүжгээ нэгэн шөнийн клубт бүжиглээгүй. Хурдны зам, саун, парк, цахилгаан шат, ариун цэврийн өрөө, цэцэрлэг, машины зогсоол, далайн эрэг гээд хаа сайгүй бүжиглэж байсан нь хүмүүст энэ бүжгийг хаана ч хийж болно, нийтээрээ бүжиглэж чадна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн байна. Тиймээс клип ганнам бүжгийг илүү олон нийтийн болгох сэдэл өгсөн байжээ.
4. Дэлхийн хэмжээний одод энэ дууг сонирхож эхэлсэн нь алдаршихад ихээр нөлөөлжээ. Бритни Спирс, Нелли Фуртадо, T Pain, Том Круз ... PSY-ийн тухай твиттертээ бичиж, найз болохыг хүссэн нь олонд фенүүдийнх нь анхаарлыг татсан юм.
5. PSY менежмент сайтай нөхөр. Очсон газар бүртээ дуу шигээ хөгжилтэй байж чаддаг. Тэрээр "Today" шоунд “Би царайлаг биш, би өндөр биш, би булчинлаг биш, би туранхай биш. Гэхдээ л би энд сууж байна” хэмээн өөрийнхөө нэр хүндтэй болсныг далд, инээдтэй байдлаар тайлбарласан байна. Гадны хэвлэлүүд түүнийг жинхэнэ тунг нь тааруулдаг нөхөр хэмээн бичжээ.
6. PSY-ийн глобаль дүр төрх. Түүнээс өмнө дэлхийд ингэтлээ алдаршсан Солонгос дуучин байхгүй. Харин Азид алдаршиж байсан хамтлаг, дуучид өөр стильтэй. Царайндаа хэт анхаарч, ганган хувцаслаж, нүүрээ будаж, хамтлаг бүжиг хийдэг нь ихэнх европ, америкуудыг нервтүүлдэг учраас тэд зөвхөн Азид л алдаршсан. Харин PSY-ийн энгийн, танхай, өөртөө итгэлтэй, бусад солонгос оддоос өөр имидж нь америкчуудад таалагдсан. Шар тивийнхны менталитеттэй ойролцоо байсан байна.
7. Дууны клип “гаж”, шинэ шоуны хэв загварыг авчирсан. Энэ нь шаппл, жерк төрлийн бүжгээс уйдаж байсан шоучдад тун ч их таалагдсан. Өөрөөр хэлбэл шинийг хүссэн үзэгчид ажилтай болж, ганнам бүжгээ сурах болсон.
8. Ганнам стилийн бүжгийг сурахад маш амархан. Хүн болгон бүжгийг нь сурсан болохоор “Уба нь ганнам стайль” гэж хэлээд л дуугаа дуулна, бүжиглэнэ. Шаппл, жерк бүжгийг сурч чаддаггүй хүмүүс энэ төрлийн дууг дахин дахин сонсдоггүй байна. Учир нь ямар ч хүнд чаддаг юмаа хайрладаг, хоббигоо болгох үзэл, дотоод мэдрэмж байдаг аж.
9. Youtube сайт. Түүний шилдэг клипийг хамгийн олон хүнд үзүүлсэн энэ сайт байгаагүй бол PSY зөвхөн Солонгосын од хэвээр үлдэх байв. Тэр 220 сая үзэгчийг юугаар дамжуулан олох байсан гэж.
10. Энэ дууны маш олон хувилбар гарсан. Ганнам стиль хүмүүст таалагдах тусам клипийг нь дуурайсан олон мянган бичлэг сайтад тавигдах болсон. Энэ нь эргээд тухайн оронд дууны рэйтингийг өсгөх болсон байна. Манай улсад жүжигчин Алтаншагай “Монгол стиль” клип гаргаснаас хойш энэ дууг олон монголчууд сонирхох болсон байна.
11. PSY чинээлэг гэр бүлийн хүү. Өөрөө Ганнам дүүрэгт амьдардаг байж иргэдийг нь шүүмжилсэн дуу дуулсан нь түүнийг “соён гэгээрүүлэгч ардын баатар” дүртэй болгожээ.
12. “Ганнам стиль” дуу атаархал, дүргуйцлийг өдөөж өгдөг хэмээн Сөүлийн дуу шүүмжлэгч Ким Закка сэтгүүлд ярьжээ. Ганнам дүүрэгт Сөүлийн хүн амын нэг хувийг эзлэх дээд зиндааныхан амьдардаг. Үлдсэн 99 хувь олонхид тэдэнд атаархах сэдэл байдаг. Дуу ганнамын баячуудыг шоглосон нь олонхийн атаархах үзэлд таалагдсан учир ихээр сонсох болсон.
13. Дууны үг үнэхээр сайн зохиогдсон. PSY ганнамын иргэдийг “царайлаг яагаад гэвэл гоо сайхны мэс засал хийлгэсэн, стильтэй яагаад гэвэл брэндийн хувцас өмссөн, туранхай яагаад гэвэл иогоос өөр хийх ажилгүй” хэмээн дуулсан нь иргэдийн ярианаас сэдэвлэсэн байжээ. Олон нийт өөрсдийнх нь ярьдаг зүйлийг дуулж буйтай санал нийлж, дууг сайшаах болсон байна.
14. Нэг байшин нь 716 мянган доллараар үнэлэгддэг Сөүлийн “нийслэл” Ганнам дүүргийн оршин суугчдыг егөөдсөн нь Солонгосын нийгэм болоод бусад орны иргэдийг баячуудыг үзэн ядах сэтгэлгээнд таалагдсан.
15. Дууны клипийг үзэхэд Солонгос хэлийг мэддэг байх албагүй. Өөрөөр хэлбэл яагаад хөгжилтэй байгаа нь чухал биш, клип нь хөгжилтэй байгаа нь л чухал.
16. Клипийн зураг авалт маш сонирхолтой болсон. Өөрийгөө байдгаар нь гоёчихоод олон талаас нь аваагүй. Оронд PSY клипээ сонирхолтой болгохын тулд хайр найргүй зүтгэжээ.
17. Дуучин гайхалтай сайн бүжигчин. “Тэр бол гайхалтай бүжигчин, өөртөө итгэлтэй реппер, хөгжилтэй бас бүжиглэж буйгаа хобби мэт хүлээн авдаг” хэмээн Chicago Tribune сонины тоймч Жай Ха Ким бичжээ.
18. Дуучин сайн жүжиглэсэн. Клипэнд гарч буй эмоци бүхэн түүний дууг улам амьд болгожээ.
19. Боловсрол. PSY англи хэлийг унаган юм шиг эзэмшсэн нь түүнийг дэлхийн од гэдгийг баталсан. Глобаль хэлээр ярьдаг хүн. Тэрээр Бостоны их сургууль болон тус хотын Бекли колеежид сурч байжээ.
20. Өөрийн дуучны дуугаа алдаршихыг харсан олон солонгосчууд дэлхийн өнцөг булан бүрт дууг сонсч, бөөнөөрөө цугларч, ганнам стилийн парад хийсэн. Энэ нь бусад орон бүрт ийм парад зохин байгуулах эхлэлийг тавьсан юм.
21. PSY чадварлаг дуучин.
22. ОНМХ-үүдэд PSY баярласнаа илэрхийлсэн. Нээрээ ч онлайн сайтууд, твиттер, фэйсбүүк байгаагүй бол PSY-ийн тухай домог яриа, зураг хөргийг хэн хайж, судалж явна гэж.
23. Томоохон компаниуд түүний дууг алдаршихийн хэрээр рекламны саналд оочирлосон юм. Самсунг, нокиагаас эхлээд шилдэг загварын компуниуд PSY-ийг сонирхож, эхнээсээ рекламдаа тоглуулах болсон нь түүнийг энэ цагийн бэлэг тэмдэг болгоход ихээр нөлөөлжээ.
24. Мэдээж та. Та түүнийг сонссон 220 мянган хүний нэг учраас энэ мэдээг уншиж байгаа.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (14)