Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы хаалтын ёслолын үеэр "Хятадын засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш байлгах зорилт дэвшүүлсэн нь төлөвлөгөө биш харин тогтвортой байдлыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтийн суурийг бэхжүүлхийн төлөө, чансаатай хөгжлийг дэмжихийн төлөө юм.
Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 онд Хятад улс ДНБ-ий өсөлтийг 6 хувиас илүү байх зорилт тавьжээ. Энэ жилийн зорилт ба ойрын хэдэн жилийн зорилтуудыг уялдаа холбоотой байлгаж, урт хугацаагаар тогтвортой өснө гэдэгт найдаж байна. Хэсэг хугацааны эдийн засгийн түргэн өсөлтийг тогтвортой өсөлт гэж тодорхойлоход учир дутагдалтай, харин тогтвортой өсөлтөөр чанартай өсөлтөд хүрэх нь бидний алс хэтийн замнал” гэжээ.
CCTV.COM