АНУ, БНХАУ-ын дипломатууд ирэх долоо хоногт Аляска мужид дипломат уулзалт хийхээр болжээ.
Тодруулбал, АНУ-ын диломатуудын урилгаар Хятадын дээд дипломат ажилтнууд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Аляскад өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээ хийнэ гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижян мэдэгджээ.
Дээрх уулзалтад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И оролцох аж.