Хятадын гадаад хэлний товчоо 17 улсын нэр хүндтэй хэвлэлийн байгууллагатай БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын гуравдугаар ботийг хамтран орчуулах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Тодруулбал, “Төр улсыг засах тухай” номын гуравдугаар ботийг Монгол, Албани, Польш, Румын, Беларусь, Украин, Афганистан, Камбож, Непал, Лаос, Бангладеш, Тайланд, Энэтхэг, Пакистан, Шри Ланка, Тажикстан, Киргизстан хэлээр хэвлэх аж.