Япон улс коронавирусний шинэ халдвар тархахаас сэргийлэх зорилгоор дэлхийн 13 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэх журмаа чангатгахаар болсон байна. Үүнд, Австри, Бельги, Бразил, Герман, Дани, Итали, Нигери, Нидерланд, Арабын нэгдсэн Эмират улс, Словак, Швейцарь, Швед, Франц улс багтжээ.
Эдгээр орны иргэдийг Японд ирэнгүүт нь гурван хоног тусгаарлан шинжилгээ авах аж. Мөн гэртээ очсоныхоо дараа дахин хоёр долоо хоногийн хугацаанд нийгмийн харилцаанд оролцохгүйгээр өөрийгөө тусгаарлах юм байна. Энэхүү шинэ журмыг энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх аж.