Мьянмарт өрнөж буй эсэргүүцлийн жагсаал өргөжиж, олон хүн амь насаа алдан, эрүүл мэндээрээ хохирчээ. Өчигдөр гэхэд л, 38 хүн амиа алдсан байна. Нэг сарын өмнө төрийн эргэлт гарснаас хойш хамгийн олон хүн амиа алдсан учраас энэ өдрийг “цуст өдөр” хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Гэрчүүдийн хэлж буйгаар, хүчнийхэн жагсагчдын эсрэг резинэн болон галт сум ашиглажээ. Тус улсад суугаа НҮБ-ын элч Кристин Шранер Бургерен жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буйг харуулсан видео бичлэг үнэхээр цочирдом байсан гэж мэдэгдлээ.
Олон улсын зүгээс Мьянмарын төрийн эргэлтийг эрс буруушааж, иргэдийн эсрэг хүч хэрэглэхгүй, ялангуяа галт зэвсэг ашиглахгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (2)