“Johnson & Johnson” компанийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “Ad26.COV2.S” вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Дархлаажуулалтын зөвлөх хороо өнгөрөн ням гарагт олгожээ. Ингэснээр АНУ гурав дахь вакцинаа бүртгэн авч байна.
“Johnson & Johnson” вакцин нь нэг тунт гэдгээрээ онцлог, мөн ердийн тасалгааны температурт буюу цельсийн +2-8 хэмд хадгалж, тээвэрлэдгээрээ давуу талтай.
Уг вакцины аюулгүй байдлын туршилтыг АНУ, Герман, Турк, ӨАБНУ, Бразил, Аргентин улсад хийж, 43000 гаруй сайн дурын оролцогчийг хамруулсан аж. Туршилтаар вирусийн эсрэг 76 хувийн дархлаажуулалтын үр дүн үзүүлсэн байна. Харин “COVID-19”-ийн хүнд хэлбэрийн өвчлөлийн эсрэг 85 хувийн хамгаалалт үүсгэж, нас баралтаас 100 хувь сэргийлэх үр дүн үзүүлжээ.