Хятадын ядуурлыг бууруулах ажлыг дүгнэж урамшуулан сайшаах их хурал энэ сарын 25-нд Бээжинд боллоо. Уг хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин чухал яриа хийжээ. Ши Жиньпин чухалчлан тунхагласан нь "ХКН, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр дамжин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг угтах чухал цаг үед Хятад улс ядуурлыг бууруулах ажилдаа бүх талын ялалт байгуулжээ. Одоогийн стандартын дагуу хөдөө орон нутгийн 98.99 сая хүн, ядуу буурай 832 шянь, ядуу буурай 128 мянган тосгон бүгд ядуурлаас ангижирчээ. Бүс нутгийн ядуу хочийг авч хаях, амьдрал амьжиргаа хүнд хэцүү хүмүүсийг баяжлын замд хөтлөх амаргүй ажлын ард гарч бас нэгэн гайхамшгийг бүтээв.
Энэ нь Хятадын ард түмний агуу их яруу алдар, ХКН-ын агуу их яруу алдар мөн, Хятадын үндэстний агуу их яруу алдар мөн" гэжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)