АНУ-ын "Johnson & Johnson"-ы нэг тунт вакцин ирэх долоо хоногт зөвшөөрлөө авахаар болжээ. Энэхүү вакцин нь хадгалалтын горим энгийн гэдгээрээ давуу талтай юм. Тодотговол, тус вакциныг энгийн хөргүүрт гурван сар хадгалах боломжтой. Шинэ коронавирусний бусад вакциныг хоёр тунг хийх шаардлагатай бол “Johnson & Johnson”-ы вакцин нь нэг тунт гэдгээрээ онцлог. "Johnson & Johnson"-ны вакцин нь 88 хувийн үр дүнтэйг туршилтаар баталсан байна.
Тус компанийн шинжлэх ухааны асуудал хариуцсан дарга, доктор Пол Стоффелс “Бид нэг тунт вакциныг маш үр дүнтэй гэж үзэж байгаа” хэмээн мэдээлж байсан юм. Тус вакциныг жилд 1 тэрбум тунг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд АНУ 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлсэн байна. Уг вакциныг “Johnson & Johnson”-ы охин компани болох “Janssen” гарган авсан аж.
Р.Алтан