Хятад улсын Шаньдүн, Хэбэй, Ляонингоор хүрээлэгдсэн Бө Хай тэнгисээс газрын тос, байгалийн хий бүхий асар том орд газар "Bo Zhong 13-2"-г олж илрүүлсан талаар Хятадын үндэсний газрын тосны корпораци энэ сарын 22-нд мэдэгджээ.
Уг орд газар нь газрын тос, байгалийн хийн 100 сая тонны нөөцтэй аж.
Тус газрыг илрүүлсэн нь Хятад улсын ирээдүйд олборлох газрын тос, байгалийн хийн нөөцийг нэмэгдүүлсэн хэрэг болжээ. "Bo Zhong 13-2" орд газар нь Бө Хай тэнгисийн дунд хэсэгт орших агаад Тянжинаас 140 км зайтай, орд газар байрлах далай усны гүн нь 23.2 метр. Далайн ёроолоос доош 346 метрын гүнээс эхлэн газрын тосны давхарга байх ба газрын тос агуулах гүний хэмжээ нь 5223 метр доош үргэлжлэх юм. Эндээс өдөрт дундажаар 300 тонн түүхий нефть болон 150,000 шоо метр байгалийн хий олборлох боломжтойг туршилтаар тогтоосон байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)