Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ нь сөрөг хүчний удирдагч А.Навальныд шүүхээс хоёр жил, зургаан сарын хорих, 850 мянган рублиэр торгох ял оноосонтой холбоотой аж. Европын холбооны албаны дарга Жосеп Боррелын хэлснээр, Европын холбооны 27 гишүүн орны Гадаад хэргийн сайд нар Брюссельд өчигдөр хуралдан “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах”-д бүгд санал нэгдсэн байна.
Хариуд нь ОХУ-ын Гадаад хэргийн яам “Европын холбооны шийдвэр урам хугалж байна. Тус хоригоос болж Оросын ард түмэн нэг талыг барьсан шийдвэрээс болж хохирч байна” хэмээн мэдэгдээд байна.