Бээжин хотын Түнжөү дүүргийн Янтүө гэдэг газарт байгуулагдаж байгаа Бээжин хотын дэд төвийн өртөө нь 2019 оны арваннэгдүгээр сарын 30-наас барилгын ажлаа эхэлжээ. Газар доор баригдаж буй тус өртөөний нийт талбай нь 15.87 км кв бөгөөд 16 шугам бүхий төмөр зам зэрэг тавигдах юм.
Энэхүү өртөөг ирээдүйд Бээжин хотын газар доорх төмөр замын цогц төв болгохоор төлөвлөжээ.
Өртөөнөөс Шюнь-Ань /Бээжингийн шинэ дагуул хот/, Тяньжин, Таншань хүрэхэд нэг цагийн хугацаа зарцуулах бол Дашин олон улсын нисэх буудал хүрэхэд 35 минут, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал руу 15 минут зарцуулах юм байна. Шинэ өртөө ашиглалтад орсноор "Бээжин-Тяньжин-Хэбэй" эдийн засгийн коридор хооронд төмөр замаар зорчиход хамгийн богино хугацаа зарцуулах боломжоор хангагдана. Мөн Бээжин хотын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
CCTV.COM