БНАСАУ-ын ГХЯ-наас гадаад улс орнуудад хандан Залуу удирдагч Ким Жон Уны албан тушаалыг зөв бичиж байхыг анхаарууллаа. Хэрхэн бичих талаарх зөвлөмжийг гадаадын Элчин сайдын яамдад хүргүүлжээ.
Ким Жон Уныг “БНАСАУ-ын Төрийн ажлын дарга” (President of the State Affairs of the Democratic People’s Republic of Korea) гэж нэрлэх ёстой гэнэ.
Өнөөдрийн байдлаар, БНАСАУ-д Бразил, Болгар, Камбож, Хятад, Куба, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Иран, Лаос, Ливи, Малайз, Монгол, Нигер, Пакистан, Польш, Румын, Швед, Сири, ОХУ, Их Британи, Вьетнам, Чех зэрэг 24 орны ЭСЯ ажилладаг байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)