АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Техас мужийг гамшгийн бүс хэмээн зарлав. Учир нь, тус мужид их хэмжээний цас орж, цасан шуурга тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд холбооны төсвөөс тусламж үзүүлэхээр болжээ.
Энэхүү тусламж нь түр орон сууц олгох, эд хөрөнгийн гарз хохирлыг нөхөх, байр сууцны засвар хийхэд зээл олгоход чиглэжээ. Айл, өрхийн хохирлын нийт хэмжээг эцэслэн тогтоосны дараа засаг захиргаанаас нэмэлт тусламжийг батлах аж.
Цаг уурын ер бусын үзэгдлийн улмаас өнөөдрийн байдлаар тавь гаруй хүн амиа алдаж, зарим нь хүйтэнд дулаацахын тулд гал түлснээр угаартсан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Техас мужийн газрын тос, байгалийн хий боловсруулах зарим үйлдвэр зогсчээ.
У.Тэргэл