ОХУ коронавирусний эсрэг гурав дахь вакцинаа бүртгэн авсан талаараа мэдээллээ. Тухайлбал, “Сovid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх "CoviVac" нэртэй вакциныг Чумаковын нэрэмжит төвийн эрдэмтэд боловсруулсан байна. Гуравдугаар сарын дунд үеэс уг вакцины 120 мянган тунг иргэдэд тарьж эхэлнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин мэдэгджээ. Хамгийн гол нь уг вакциныг харшилтай болон бие давхар эмэгтэйчүүд хийлгэхийг хориглосон заалттай аж.
ОХУ өмнө нь Гамалейн нэрэмжит төвийн боловсруулсан "Спутник V", мөн "Вектор" төвийн боловсруулан гаргаж авсан "EpiVacCorona" гэсэн хоёр вакциныг дотоодынхоо хэрэгцээнд бүртгэн авсан юм. Ийнхүү ОХУ “Сovid-19”-ийн эсрэг гурван ч вакцин боловсруулан гаргасан анхны улс болж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)