Дэлхийн зах зээлд түүхий нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 1.2 хувиар өсөж, 65 ам.доллар болжээ. Энэ нь өнгөрөгч оны нэгдүгээр сараас хойш түүхий нефтийн ханш анх удаа 65 ам.долларт хүрч буй үзүүлэлт юм.
Мөн Америкийн Баруун Техас ангиллын түүхий нефтийн үнэ 1.7 хувиар нэмэгдэж, нэг торх нь 62 ам.доллар болжээ.