Инденоз улс өнгөрсөн сараас эхлэн коронавирусний эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн. Тус улс 270 сая гаруй хүн амтай бөгөөд 181 сая гаруй иргэнээ 15 сарын хугацаанд вакцинжуулахаар төлөвлөсөн билээ.
Судалгаагаар тус улсын хүн ердөө 37 хувь нь вакцин хийлгэхэд бэлэн байна гэж хариулсан бол 17 хувь нь татгалзжээ.
Тиймээс Индонез улсын Ерөнхий сайд вакуин хийлгэхээс татгалзсан иргэнийг торгох, нийгмийн халамжийн болон төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ.
Индонез улсад 1.2 сая гаруй хүн халдвар авч, 34 гаруй мянган хүн нас барсан байна.