Мьянмарт иргэдийн эсэргүүцлийн жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Тус улсад армийнхан төрийн эргэлт хийж, өнгөрсөн 4 жил засгийн эрхийг барьсан Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг намын дарга Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч Вин Мьин тэргүүтэй улс төрчдийг барьж, хориод байгаа юм.
Түүнчлэн Аун Сан Су Чи-гийн хоригдох хугацааг сунгажээ.
Мьянмарын томоохон хотуудад иргэд төрийн эргэлтийг эсэргүүцэж, мөн Аун Сан Су Чи-г суллахыг шаардан жагссаар байна.
Төрийн эрхийг булаагаад байгаа Армийн генералууд Ан Сан Су Чи-г хууль бус холбоо харилцааны төхөөрөмж импортолсон, тэдгээр станцыг зөвшөөрөлгүйгээр хамгаалагч нартаа хэрэглүүлсэн гэх хэрэгт буруутгаад байгаа аж. Үүнээс гадна Аун Сан Су Чи-г өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр хөл хорионы дэглэмийг зөрчиж, иргэд сонгогчидтой уулзсан гэх нэмэлт хэрэгт буруутгажээ.