АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “CNN” сувагт өгсөн ярилцлагадаа ирэх Зул сарын баяр гэхэд нөхцөл байдал тэс ондоо болсон байна. “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ачаар сүргийн дархлаа тогтож, коронавирусний тархалтыг нэлээд хумих бололцоотой гэж мэдэгджээ. Тэрбээр “Нэг жилийн дараа гэхэд харьцангуй цөөн хүн зай барьж, цөөн хүн амны хаалт зүүх болно гэж бодож, найдаж байна” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч ирэх долоодугаар сар гэхэд улс орондоо 600 сая тун вакциныг нийлүүлнэ хэмээн амлалт өгсөн юм. Гэвч тэрбээр бүх вакциныг тарина гэсэн үг биш гэдгийг онцолсон билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)