БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны гэргий Ри Соль Жү удаан хугацааны турш олны өмнө гараагүй бөгөөд янз бүрийн яриа дэгдээд байсан юм. Харин тэрбээр нэг жил орчмын дараа буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр нийслэл Пёньян хотын Мансүдэ урлагийн театрт болсон баярын тоглолтыг нөхөртэйгөө хамт үзсэнээр ил гарлаа. Томоохон арга хэмжээнд Ким Жон Ун ихэвчлэн эхнэртэйгээ хамт оролцдог. Гэтэл өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас олны өмнө гараагүй түүнийг ажиглагчид эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсон, ч, эсвэл жирэмсэн болсон хэмээн таамаглаж эхэлсэн юм.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба, Ри Соль Жү өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлын халдвараас сэргийлэхийн сацуу хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх шаардлагатай болсон хэмээн мэдэгдэж байсан удаатай. Баярын тоглолтын дараа Ким Жон Ун гэргийн хамт Кымсүсан палас буюу эцэг, өвөөгийнхөө бунханд очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
У.Тэргэл