Перу улсад Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт албан ёсоор эхлээгүй байхад нууцаар вакцин хийлгэсэн тохиолдол гарчээ. Тус улсын ерөнхийлөгч Франсиско Сагастигийн мэдэгдсэнээр өмнө нь эрх барьж асан хүмүүс эрх мэдлээ ашиглан нууцаар вакцин хийлгэсэн аж. Перугийн өмнөх ерөнхийлөгч Мартин Визкарра, эхнэр Марибел Диас Кабелло болон сайдууд нийлсэн 480 хүн вакцин хийлгэсэн байна. Нууцаар вакцин хийлгэсэн хүмүүс БНХАУ-ын Синофарм вакциныг “эрх мэдлээ ашиглан” авч хийлгэсэн гэж ерөнхийлөгч Франсиско Сагасти хэлжээ.
Уг мэдэгдлийн эсрэг экс ерөнхийлөгч Визкара “Ковид-19 вакцины эсрэг туршилтын тарилга хийлгэсэн гэж мэдэгдсэн ч туршилтын вакциныг хариуцаж ажилласан Кайетано Хередиа Их сургуулийн зүгээс экс ерөнхийлөгчийг сайн дурын ажилтнуудаар оролцсон гэдгийг үгүйсгэсэн байна.
Перу улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцины анхны 300 000 тунг энэ сарын 7-нд авч хоёр хоногийн дараанаас эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн юм. Тус улс Латин Америкийн орнуудаас анх удаа Ковид-19-ийн эсрэг вакцин хийж эхэлсэн улс болжээ.