Энэтхэгт зорчигч тээврийн автобус гүүр мөргөн осолдож, улмаар 40 гаруй хүн суваг руу унан амиа алджээ. Автобусанд 60 гаруй зорчигч явж байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Гэрчүүдийн хэлж буйгаар жолооч жолоогоо алдсаны улмаас гүүрний заагийг мөргөж, осолджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд ослын улмаас нас барсан болон гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ. Энэтхэг