Япон улс коронавирусний эсрэг вакцинжуулалтад хүн амаа өнөөдрөөс хамруулж эхэллээ. Хэдийгээр хожуу эхлүүлж байгаа ч Японы Засгийн газар вакцинжуулалтыг хэдэн үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.
Вакцины асуудал эрхэлсэн сайд Коно Тарогийн мэдэгдсэнээр, вакцинжуулалтад юуны өмнө эрүүл мэндийн салбарын 40 мянган ажилтнаа, харин хоёр дахь шатанд 65-аас дээш настай 36 сая хүнээ хамруулахаар төлөвлөсөн байна.
Япончуудын хувьд коронавирусний вакцинд хамрагдах хүсэлтэй хүн их байгаа аж. "Киодо" агентлагаас зохион байгуулсан судалгаанд оролцогчдын 63.1 хувьд вакцинд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлсэн бол 27.4 хувь нь татгалзжээ. Японд өнөөдрийн байдлаар, 417 мянга гаруй хүн коронавирусний халдвар авчээ.
У.Тэргэл