Олон улс орон коронавирусний эсрэг вакциныг гарган авч, эхнээсээ иргэддээ тариад эхэлсэн. Харин үүнийг дагаад хуурамч вакцин үйлдвэрлэгчид олширч, иргэдийг нь хохироох нь элбэгшжээ. ДЭМБ энэ тухай сэрэмжлүүлсээр ирсэн ч БНХАУ-д давсны уусмалыг рашаантай холин коронавирусний эсрэг вакцин хэмээн худалдаалж, бүр Хонконг руу илгээгээд амжсан бүлэглэлийг илрүүлсэн тухай ВВС агентлаг мэдээллээ.
Уг бүлэглэлийн удирдагч Конг гэгчийг цагдаа нар баривчлан саатуулсан байна. Тэрбээр 60 мянга орчим хуурамч вакцин үйлдвэрлэснээ хүлээсэн ба уг бүлэглэлийнхэн иргэдийг дархлаажуулж байгаа нэрийдлээр 18 сая юаний ашиг олсныг цагдаа нар тогтоожээ.
Хятадын цагдаа нар хуурамч вакцин үйлдвэрлэсэн хэрэгт 70 гаруй хүнийг баривчлаад байгаа ба цаашид энэ төрлийн хэрэг гарахаас сэрэмжилж, ард түмэнд хандан уриалга хүргүүлсэн байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)