Байгалийн аюулт үзэгдлийн улмаас АНУ-ын долоон мужид онц байдал тогтоогоод байна. Урьд өмнө болж байгаагүй хүчтэй цасан шуурга тус улсын 25 мужид нүүр нүдгүй шуурч байгааг АНУ-ын Цаг уурын үндэсний албанаас мэдээлж байгаа юм.
Техас муж гамшигт хамгийн ихээр өртсөн ба 2.8 сая айл өрх цахилгаангүй болоод байна. Мөн Орегон, Миссисипи, Оклахома, Миссури, Арканзас мужийн олон мянган хэрэглэгч мөн цахилгаангүй болж, хэт хүйтний улмаас усны хоолойнууд хагарч эхэлсэн байна.
Техас, Оклахома, Арканзас мужийн амбан захирагчид замын цасыг цэвэрлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад Үндэсний гвардийг дайчлах захирамж гаргасан ба зарим хотод нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлан, иргэдийг автомашинаар зорчихгүй байхыг сануулсаар байгаа аж.
У.Тэргэл