Япон улс коронавирусний эсрэг вакцинжуулалтаа энэ долоо хоногт эхлүүлэхээр болжээ. Тус улсын Ерөнхий сайд Суга Ёшихидэ маргаашаас эхлэн вакцинжуулалтаа эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг хамруулахаа мэдэгджээ.
Япон улс АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Пфайзер” компанийн вакциныг албан ёсоор бүртгэлжүүлээд буй билээ.