АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден хоёрдугаар сарын 19-ний өдөр болох Их 7-гийн Дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно. Тэрбээр энэ үеэрээ дэлхийн эдийн засгийн сэргэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хятадын зүгээс гарч байгаа эдийн засгийн сорилтын талаар хөндөж, хэлэлцэхээр болсон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийг зохицуулах, шинэ төрлийн халдварт өвчин тархах аюулын эсрэг хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд Дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлыг хандуулахаар төлөвлөжээ.