Мьянмарт гарсан эргэлтийг эсэргүүцэж олон мянган хүн жагсаад буй. Харин цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн жагсагчид дунд бууны суманд шархадсан хүмүүс цөөнгүй байгаа юм.
Мьянмарын иргэд удирдагч Аун Сан Су Чи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын өндөр албан тушаалтнуудыг суллахыг шаардаж байгаа юм. Тэгвэл өчигдөр Мьянмарт интернет тасалдсан байна. Учир нь холбоо харилцааны оператор компаниудад ням гарагийн 01 цагаас даваа гаригийн 9 цаг хүртэл интернет таслах үүрэг өгчээ.