АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден энэ сарын 19-ний өдөр болох "Их 7"-гийн дээд хэмжээний цахим уулзалтад оролцох тухай Цагаан ордноос өчигдөр мэдээлжээ. Энэ үеэр цар тахлын эсрэг хийж буй тэмцэл, дэлхийн эдийн засгийн сэргэлт, Хятадын зүгээс гарч байгаа эдийн засгийн сорилуудыг талаар хөндөж хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тус уулзалтыг тэргүүлэгч нь Их Британи улс юм.
Их Британи "Их 7"-гийн дээд уулзалтыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Корнуолл олтригийн эрэг дээрх Карбис Бэй хэмээх аялал жуулчлалын жижиг хотод зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч цар тахлаас болж дээд уулзалтыг цуцалсан юм.