Японд 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 950 мянган айлын эрчим хүч тасалдан, 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Хамгийн сүүлд арван жилийн өмнө ийм хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Токиогийн их сургуулийн газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн профессор Кенжи Сатакэгийн хэлснээр “Арван жилийн өмнө болсон есөн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа ийм хэмжээний газар хөдлөлт мэдрэгдэх нь гайхах зүйл биш” хэмээжээ.Энэ удаагийн газар хөдлөлтийн чичиргээ хэдэн зуун км-ын зайд байрлах Токио хотод мэдрэгдсэн ба Миаги, Фүкүшима мужид 4,7 магнитудын хүчтэй чичиргээ хэдэнтээ мэдрэгдсэн байна.