АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг “Капитол Хилл” ордонд болсон эмх замбараагүй байдлыг турхирсан хэрэгт гэм буруутай эсэхийг АНУ-ын Сенатын танхим хэдэн өдөр хэлэлцээд өчигдөр шийдвэрээ гаргасан байна. Сенатын танхимын нийт 100 гишүүний гуравны хоёроос дээш хувь нь түүнийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд Цагаан ордны тэргүүн асан Дональд Трампад хариуцлага тооцож, Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй болох байв. Харин энэ удаад Д.Трампыг дээрх хэрэгт буруугүй хэмээн үзэж, цагаатгажээ.
Шүүх хуралдааны үеэр прокурор буюу Төлөөлөгчдийн танхимын импичмент менежерүүд Сенатын гишүүдэд хандан Ерөнхийлөгч асан Дональд Трампын АНУ-ын ардчиллын эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага тооцож, ирээдүйд ийм зүйл давтагдахаас урьдчилан сэргийлэхийг уриалсан юм. Харин Д.Трампын өмгөөлөгчдийн баг Ардчилсан нам ирээдүйд тулгарахаас эмээж буй улс төрийн өрсөлдөгчийнхөө амыг барихыг оролдлого хэмээгээд Трампын төлөө саналаа өгсөн олон сая иргэний дуу хоолой, сонголтыг боомилох гэж оролдож байна гэжээ.