АНУ-ын Засгийн газар болон Европын холбооны Венесуэл улсын эсрэг авсан нэг талт хориг арга хэмжээ тус улсад хямрал дагуулж байгаа талаар НҮБ-ын тайланд тусгажээ.
Хориг арга хэмжээний улмаас Венесуэл улсад эдийн засгийн болон хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлээд байгаа бөгөөд ундны цэвэр ус, эрчим хүч, шаардлагатай тоног төхөөржмийн хэрэгсэл, агаарын хий, хоол хүнс, эм тариа дутагдалтай байгаа аж. Мөн салбарын чадварлаг мэргэжилтэн ч дутаг байгааг онцолжээ.
Эдгэр нь хүний эрүүл, аюулгүй амьдрах, хөгжих эрхэд гүнзгий нөлөө үзүүлж байна гэж уг тайланд дурджээ. Үүнтэй холбоглуулан НҮБ-аас Каракасын эсрэг тавьсан хариу арга хэмжээг цуцлахыг уриалж байна.
А.Сүх