Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт төрийн эргэлт гарч армийнхан засгийн эрхийг гартаа авсан. Уг хэрэг явдалтай холбогдуулан Фэйсбүүк компани Мьянмарын армийнхны зүгээс нийтэлж буй ташаа мэдээлэл”-ийг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ.
Тус компанийн өнгөрсөн пүрэв гарагт “Мьямарт болж буй үйл явдлыг онцгой байдал” хэмээн үзэж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ Татмадав нэртэй цэргийн албан хаагчдын хуудас, уг хуудасны профайл дээрх агуулгын тархалтыг эрс багасгана гэжээ. Учир нь уг хуудас, түүний мэдээллийг тарааж буй фэйсбүүк аккаунтууд нь төрийн эргэлт хийсэн армийнхантай холбоотой байгаа аж. Тэд өөрсдийн хийсэн үйлдлээ өөрт ашигтайгаар ташаа мэдээлэл болгон дамжуулж буй юм.
Фэйсбүүк компани Мьянмарт хэдэн арван сая хэрэглэгчтэй. Тус компанийн зүгээс Мьянмарын засгийн газрын агентлагууд, албан тушаалтнуудад зориулж тусгай сувгаар дамжуулан агуулгыг нь устгуулах хүсэлтээ илгээвэл тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой аж.
Фэйсбүүк компанийн Бодлогын газрын захирал Рафаэль Франкел “Бид Мьянмарын ард түмэнд үзэл бодлоо илэрхийлэх, улс орондоо юу болж буйг үнэн бодитоор нь дэлхий дахинд харуулах боломжийг олгож үнэн бодит мэдээллийг түгээхийг нь хязгаарлахгүй. Ялангуяа улс төрийн үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах болно” гэжээ.