Израил улс өчигдрөөс эхлэн гадаад улсын иргэд, дипломат ажилчид, дүрвэгсдийн статустай зорчигчдыг үнэ төлбөргүй коронавирусний вакцинд хамруулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан тус улсад дархлаажуулалтад хамрагдах гэсэн иргэдийн урт дараалал үүсчээ.
Тус улс “Пфрайзер” компанийн эхний тунгаас 3.5 сая, хоёр дахь тунгаас 2.1 сая вакцин аваад байгаа. Мөн “Модерна” компанийн вакциныг шуурхай зориулалтаар ашиглах зөвшөөрлийг холбогдох албаныхан оруулжээ. Израил улс хүн амаа коронавирусний эсрэг вакцнд хамруулах аянаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-оос эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус улсын 3.4 сая иргэн коронавирусний эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд буй бол хоёр дахь тунг хоёр сая гаруй иргэн хийлгэжээ.