Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам АНУ-ын “Пфайзер” компанийн үйлдвэрлэж байгаа коронавирусний эсрэг вакциныг Халдвар судлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн салбар хорооноос хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ сарын 15-нд албан ёсоор эмийн бүртгэлдээ оруулахаар холбогдох бэлтгэл ажлаа хангаж буй аж.
Дархлаажуулалтад 16-аас дээш насныхныг хамруулах бөгөөд харшил өгдөг хүмүүсийг хамруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Тус улсын Засгийн газар “Пфайзер” компаниас нийт 72 сая тун вакцин худалдан авахаар гэрээ хэлцэл хийгээд байгаа билээ.