Германы Гадаад хэргийн яамнаас Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтныг “Persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлажээ.
Энэ нь Москва дахь Герман улсын Элчийн сайдын яамны нэг ажилтан болон Европын холбооны гишүүн орны бусад дипломатуудыг нутаг орноосоо гарахыг шаардсан Москвагийн шийдвэрийн хариуд тус улсын засгийн газраас авч буй хариу арга хэмжээ болж байна.
Оросын дипломатуудыг нутаг орноосоо гарахыг Герман улсаас гадна Швед, Польш улсууд шаардаад байна.
Тодруулбал, ОХУ энэ сарын 5-ны өдөр Герман, Польш, Швед улсуудын дипломат ажилтнуудыг өнгөрөгч нэгдүгээр сарын 13-нд болсон Москва болон Санкт-Петрбург хотуудад болсон сөрөг хүчний удирдагчдын жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгаж нутаг орноосоо албадан гаргахаар болсон билээ.
А.Сүх